Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/19-НД НИЙТЛЭГДСЭН

Сураггүй болсон онгоцонд 3 хүүхэд зорчиж байгаа талаар "Egypt Air" мэдээллээ

Б.Ану
2016 оны 5 сарын 19
iKon.MN
Зураг зураг
"ABC news"

Парисаас Каир чиглэлд нисч байсан MS804 нислэгийн дугаартай Airbus A320 онгоц сураггүй болсон тухай "Egypt Air" компани өөрийн албан ёсны твиттер хуудсаараа мэдэгдээд байгаа юм.  

Тус онгоцонд 56 зорчигч, агаарын хөлгийн багийн 10 гишүүн зорчиж байгаа аж. Сураггүй болоод буй Airbus A320  2003 онд үйлдвэрлэгдсэн онгоц байсан байна. 

"Egypt Air" компани нөхцөл байдлын талаар өөрсдийн твиттер хуудсаараа мэдээлэл дамжуулсаар байгаа юм. 

 

 

Зорчигчдын дийлэнх нь буюу 30 нь Египет, 15 нь францын иргэн байжээ. Зорчигчдын дунд нэг хүүхэд, хоёр нярай байгаа талаар "Egypt Air" мөн нэмж мэдээлжээ.