Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/21-НД НИЙТЛЭГДСЭН

"Hi-Fi Music стрийминг үйлчилгээ нь Монголын ХӨГЖМИЙН ИРЭЭДҮЙ юм"

Э.Лхамзаяа, iKon.mn
2016 оны 5 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Энэ сарын 21-нээс эхлэн "СКАЙтел" групп, Hi-Fi Media групптэй хамтран "Hi-Fi Music" хөгжмийн стрийминг үйлчилгээг Монголд анх удаа нэвтрүүлж эхэлсэн билээ. Ингээд тус үйлчилгээний талаар Hi-Fi Media группийн захирал Ц.Нацагдоржтой ярилцлаа.

- Эхлээд дэлхийн нийтийн хөгжмийн хэрэглээ ямар түвшинд байгааг асуух нь зүйтэй байх. Мөн хөгжмийн стрийминг гэж юу болох, ямар ач холбогдолтой үйлчилгээ болох талаар тайлбарлаж өгөхгүй юу?

- Дэлхий даяар интернэт хэрэглээтэй болсноос хойш дуу хөгжмийн хэрэглээ цахим орчин руу шилжсэн гэж хэлж болно. Үүнийг дагаад хүмүүс Itunes үйлчилгээ буюу цахим орчинд дуу татах дэлгүүрээр үйлчлүүлдэг болсон.

Харин Music Streaming /хөгжмийг цахим орчинд сонсох/ гэх үйлчилгээ нь 2012 оноос эхлэн хөгжмийн ертөнцөд хүчтэй орж ирсэн юм. Цаашид ч гэсэн тус үйлчилгээг ашиглах хүмүүс өсөх хандлагатай байгаа.

Хөгжмийн стрийминг нь ухаалаг утас эсвэл компьютер ашиглан цахим орчинд хүссэн үедээ хөгжмийг хязгааргүй сонсох үйлчилгээ юм.

- Тэгвэл хөгжмийн стрийминг үйлчилгээ Монголд хэзээ нэвтэрсэн бэ?

- Манай улсын хувьд анх удаа хөгжмийн стрийминг үйлчилгээг нэвтрүүлж байна. Бид хэрэглэгчдэд дуу хөгжмийг ойр дөхөм байлгахын тулд нэг жилийн турш бэлдсэн.

Үүний үр дүнд Hi-Fi хөгжмийн стрийминг үйлчилгээг гаргасан байгаа. СКАЙтел групптэй хамтарч зах зээлд нэвтрүүлж байна. Хамтын хүчээр олон улсын жишгийн дагуу хөгжмийн цоо шинэ хэрэглээг нэвтрүүлж чадлаа.

 

- Бидний мэдэх Youtube, Soundcloud гэх мэт цахим орчинд сонсох боломжтой үйлчилгээнээс юугаараа онцлог вэ?

- Хүмүүс нэгэн цагт СD, пянзыг их цуглуулдаг байсан. Харин өнөө үед цахим орчинд хүссэн үедээ, дуртай дуугаа сонсохыг эрмэлздэг болсон. Хөгжмийн стрийминг нь энэхүү хэрэгцээг хамгийн сайн хангах үйлчилгээ юм.

Манай 1 сарын үйлчилгээний эрхийн төлбөр 3,900 төгрөгөөр хүмүүст хүрэх бѳгѳѳд хэрэглэгчдэд үнэ цэнэ өндөртэй үйлчилгээ гэдгийг хэлмээр байна. Нийт орлогын дийлэнх нь дуу хѳгжмийн бичлэг болон зохиогчийн эрх эзэмшигчдэд, тухайлбал хамтлаг дуучид, хөгжмийн зохиолч, яруу найрагчдад очно. 

Hi-Fi Music үйлчилгээний онцлогууд гэвэл:

  • Монголд анхны албан ёсны эрхтэй хөгжмийн стрийминг үйлчилгээ 
     
  • Хэрэглэхэд хялбар системтэй бөгөөд сонголт ихтэй. Тухайлбал, мэргэжлийн хүмүүсийн бэлдсэн "Шилдэг 50 поп дуу-2015" гэх маягийн дууны жагсаалтуудаас сонгон сонсох боломжтой. Үүнээс гадна хүмүүсийн хамгийн их сонссон цомог, дуу, шинээр нэмэгдсэн гэх мэт сонголтуудаас системтэйгээр хайж сонсох боломжтой.
     

     

  • Интернэтгүй орчинд сонсох боломжтой. Энэ нь оффлайн сонсох горим дарж, өөрт таалагддаг дуунуудаа апп дотроо хадгалаад авна. Хадгалсан дуугаа Wi-fi, 3G сүлжээнд холбогдоогүй үедээ сонсож болно.
     
  • Аудио хэлбэрээр гарч буй бүх контентийг цаг алдалгүй апп-даа оруулах болно. Тухайлбал, өчигдөр гарсан шинэ дуу, цомог, хүүхдэд зориулсан сонсох шүлэг, роман гэх мэт.
     
  • Монголын дуу хөгжмийн талаар боловсрол /түүх/ олгох давуу талтай. Монголын орчин үеийн болон сонгодог хөгжмийн шилдэг судлаачид манай зѳвлѳхѳѳр ажиллаж байгаа. 1930-аад онд зохиосон Ш. Дуламын "Хүмүүн тѳрѳлхтѳн", 1950-иад онд зохиосон Д.Лувсаншаравын "Дурлал хайрыг минь дамжуулаарай", С.Гончигсумлаагийн "Улаанбаатар (вальс)", "Чамайг үдье", "Дэнжийн ногоо" болон түүнээс хойших Монголын сонгодог болон бүх төрлийн дуу хөгжмүүд Hi-Fi Music-д орно.
 
  • Хууль бусаар цомог, бичлэгийг худалдаалж буй хүмүүсийн эсрэг тэмцэхээс гадна Монгол дуу сонсдоггүй гэх мэт байдлыг өөрчлөх, хөгжүүлэх сайн талтай.
  • Тухайн дуучин, яруу найрагч, ая зохиогч нарт хувь өгөх гэсэн олон ач холбогдолтой үйлчилгээ юм.

- Хэрхэн ашиглах вэ?

- iOS, ANDROID гар утсанд зориулсан аппликэйшн гарахаас гадна компьютер дээр ашиглах боломжийг www.hifimusic.mn-ээр дамжуулан бүрдүүлж өгсөн байгаа.

Тэгэхээр апп-аа татаад, бүртгүүлж ороод, төлбөрийн нөхцөлтэйгөө танилцаад ашиглах боломжтой.

- Hi-Fi Music-д хэдэн дуу багтсан бол?

Монголын бүх цаг үеийн дуунуудыг сонсох боломжтой. Одоогийн байдлаар 660 гаруй уран бүтээлчийн 20,000 орчим дууны сонголттой.

Мэдээж бид зохиогчийн эрх, бичлэгийг ашиглах эрхийг албан ёсоор авсны дагуу дууг ашиглаж байгаа.

- Хэрвээ шинэ хамтлаг, дуучид уран бүтээлээ Hi-Fi Music-д оруулахыг хүсвэл яах вэ? 

- Мэдээж бид шинэ хамтлаг, дуучдыг дэмжиж Hi Fi Music-д оруулах хүсэлтэй байгаа. Олон нийтэд хүргэх боломж бүрдэж байгаа юм. Hi-Fi Music дотор "Шинэ дуу хөгжим" гэсэн булан бий. Булан маань бүх урсгалаараа хуваагдсан.

- Ингэхэд СКАЙтелийн хэрэглэгчдэд урамшуулал байгаа юу?

- Hi-Fi Music-ийн 1 сарын үйлчилгээний төлбөр нь 3,900 төгрөг байгаа. 

СКАЙтел групп нь хөгжмийн үйлчилгээг дэмжиж байгаагаас гадна, хэрэглэгчдэдээ барьж буй бэлэг гэж ойлгож болно.

Тиймээс СКАЙтелийн 3G хэрэглэгч бүр эхний нэг сар үнэгүй эрхээр ашиглах урамшуулалтай бөгөөд дараа сараас нь 50 хувийн хөнгөлөлттэйгөөр ашиглах болно. 

- Бусад хэрэглэгчдийн хувьд ямар хөнгөлөлт байгаа вэ?

- Ерөнхийдөө төлбөрийн санал дээр хөнгөлөлт эдлэх боломжтой. Тухайлбал төлбөрөө сараар биш, гурван сар, зургаан сараар төлбөл хөнгөлөлт эдэлнэ гэсэн үг.

- Та бүхний хүлээлт ямар байгаа вэ?

- Тус үйлчилгээ нь хөгжмийн ирээдүй. Цаашид үндэсний контентоо дэмжиж, үйлчилгээндээ үргэлж шинэчлэлт хийх болно.

Хөгжим гэдэг өөрөө хэрэглээ. Хөгжмөөс хүн таашаал авч, амьдралын чанар үүсдэг. 

Бид нарын хувьд апп-ын үнэ нэмэхгүй. Харин ч хэрэглэгчийнхээ баазыг нэмэх байдлаар ажиллах болно. Ингэснээр хөгжмийн салбар маань хөгжих болно шүү дээ.

Мөн зургаадугаар сард хүссэн дэлгүүрээсээ Hi-Fi Music-ийн карт худалдан авч, улмаар картаар цэнэглэж төлбөрөө хийх боломжийг ч гэсэн бүрдүүлж байгааг хэлэхэд таатай байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.