Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/15-НД НИЙТЛЭГДСЭН

Улаан бурхан өвчний талаар чуулганы танхимд мэдээлэл хийнэ

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 4 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Аюулын харанга дэлдээд буй Улаан бурхан өвчний талаар УИХ-ын эмэгтэй гишүүд салбар хариуцаж буй сайдаас мэдээлэл өгөхийг хүсэв

Уг хүсэлтийн дагуу өнөөдөр чуулганы танхимд Шадар сайд Ц.Оюунбаатар гишүүдэд мэдээлэл хийхээр боллоо. 

УИХ-ын чуулганы хуралдааны эхэнд өнөөдөр хэлэлцэх асуудлын жагсаалтыг УИХ-ын дарга танилцуулах үеэр УИХ-ын гишүүн Г.Уянга доорх саналыг хэлсэн юм. 

Тэрбээр “Улаан бурхан өвчний улмаас хүүхдүүд эндэж байгаа асуудлыг бид энд авч хэлэлцэх ёстой. Нөхцөл байдал ямар байгаа, ямар арга хэмжээ авах шаардлагатай байгаа зэрэг холбогдох асуудлаар Эрүүл Мэнд, Спортын сайдын үүрэг гүйцэтгэгчээс мэдээлэл авмаар байна. Монголд нярайн эндэгдэл хэзээ ч ийм өндөр түвшинд хүрч байгаагүй. Ноцтой хэмжээнд хүрчихээд байна. УИХ энэ асуудлыг онцгойлон авч ярих ёстой. 

Мөн үдээс хойших Засгийн газрын мэдээллээр Ерөнхий сайдаас мэдээлэл сонсмоор байна. Эмэгтэй гишүүдийн бүлгээс ийм санал гаргаж байна” гэв. 

Үүний хариуд УИХ-ын дарга З.ЭнхболдҮдээс хойш Ерөнхий сайд Засгийн газрын өрийн асуудлаар мэдээлэл хийнэ. Түүний дараа Ц.Оюунбаатар сайд мэдээллээ бэлтгээд яриарай. Хойшлуулж болохгүй асуудал гэж бодож байна” гэлээ.