Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/13-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлд цэцэрлэгжүүлэлтийн ажил эхэллээ

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 4 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ 1,000,  дүүргүүдийн тохижилт үйлчилгээний компаниуд нийт 2,500  улиасыг хэлбэржүүлж, хотын хэмжээнд нийт 3,500 мод бутанд тайралт хийлээ. Тайралт хэлбэржүүлэлт нь мод, бутны ургалтыг сайжруулах, залуужуулах ач холбогдолтой.

“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-ийн Зүүн салбар өргөгч болон хог тээврийн 8 машинаар Энхтайваны өргөн чөлөө буюу зүүн 4 замаас Офицеруудын ордон хүртэл 476 улиас, 94 бутыг хэлбэржүүлж тайрсан.

Харин Баруун салбар Энхтайваны өргөн чөлөө, 5 шараас Саппоро хүртэл 480 улиасыг хэлбэржүүлэв.

Энэ долоо хоногоос мод бутыг хортон шавьжаас хамгаалах шоходойлтыг хийж эхэлсэн бөгөөд нийт 4,500 модыг шохойдоно.

Мөн нийслэлийн бүх гудамж талбайн зүлгийг самнаж цэвэрлэх, модны  тогоо гаргах, мод сөөгийг услах ажил хуваарийн дагуу эхлээд байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.