Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/12-НД НИЙТЛЭГДСЭН

ЮНИДО-ийн төлөөлөгч Ралф Бредел Итгэмжлэх захидлаа өргөн барив

ГХЯ
2016 оны 4 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО)-ын төлөөлөгч Ралф Бредел 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Итгэмжлэх захидлаа өргөн барив.

Итгэмжлэх захидлыг гардуулах ёслолын дараа Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн НҮБ-ын ЮНИДО-ын бүс нутгийн төлөөлөгч Ралф Бределийг хүлээн авч уулзан, Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын ЮНИДО-ын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Уулзалтаар Гадаад хэргийн сайд Монгол Улс “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого”, “Үйлдвэрлэлийг дэмжих тухай” хуулийг 2015 онд баталсан талаар дурдаад Монгол Улсын Засгийн газраас баримталж байгаа эдийн засгийг төрөлжүүлэх бодлого, жижиг, дунд үйлдвэрийн салбарыг кластераар хөгжүүлэх стратегийг боловсруулах хүрээнд ЮНИДО дэмжлэг үзүүлж ажиллан гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.

ЮНИДО-гоос хэрэгжүүлж буй “Шинэ торгоны замын эдийн засгийн бүсэд Хүртээмжтэй, тогтвортой үйлдвэрлэл, хөгжүүлэх” хөтөлбөрт Монгол Улс 2014 оноос хамрагдаж ирсэнийг тэмдэглээд цаашид ЮНИДО-той Монгол Улсын аж үйлдвэрийн хөгжлийн асуудлаар илүү ахиц гарган хамтран ажиллах талаар ярилцав.