Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/05-НД НИЙТЛЭГДСЭН

Гадаадын 40 гаруй улсад байгаа Монгол иргэд сонгуульд оролцоно

Г.Номин, iKon.mn
2016 оны 4 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Гадаад Хэргийн Яамнаас долоо хоног бүр зохион байгуулдаг "Мэдээлллийн цаг" хэвлэлийн бага хурал болж, цаг үеийн асуудлуудаар мэдээлэл өглөө.

Хэвлэлийн хурлын эхэнд Гадаад хэргийн яамны Бодлого, төлөвлөлт зохицуулалтын газрын захирал Г.Амартүвшин "ГХ-ийн сайд өнгөрсөн долоо хоногт Кувейт, Арабын Нэгдсэн Эмират, Бахрейны Вант улсад айлчлал хийж, хамтын ажиллагааны талаар солилцсон" гэх товч мэдээлэл өглөө.

Дараа нь ГХЯ-ны Консулын газрын дэд захирал Н.Анхбаяр сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

Гэрэл зургийг mpa.mn

- Гадаадад байгаа иргэд хэрхэн сонгуульд оролцох вэ, хэчнээн иргэн сонгуульд оролцох тооцоотой байгаа вэ?

- Гадаадад Монгол Улсын нийт 125 мянган иргэн байгаа гэсэн мэдээлэл манай яаманд байгаа. Эдгээр иргэдээс 5 мянга орчим нь 2012 оны УИХ-ын, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон. Тэгэхээр гадаадад байгаа нийт иргэдийн тав хүрэхгүй хувь нь сонгуульд оролцосон гэсэн үг.

Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа иргэдээс Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн санал авах ажлыг зохион байгуулна. Манай дипломат төлөөлөгчийн газар байдаг 40 гаруй улс бий. Эдгээр улсуудад сонгууль явагдаж, тэнд оршин сууж, ажиллаж амьдарч байгаа иргэд сонгуульд оролцох боломжтой.

Хэчнээн иргэн сонгуульд оролцох талаар тодорхой тоо хэлж мэдэхгүй байна. 

- БНСУ-руу аялаж байгаа иргэд хил дээрээс буцах тохиолдол их байгааг анхааруулж байсан. Энэ талаар?

- БНСУ-ын аялал жуулчлалын онцгой бүс Чежү рүү аялаж байгаа иргэд хил дээрээс буцах тохиолдол байгаа. Үүнийг зөвхөн Монгол Улсын аялагчдад хамаатуулж ойлгож болохгүй. Бусад орны жуулчдад ч хамаатай асуудал байгаа. 

Хил дээрээс буцах гол шалтгаан нь өмнө нь тус улсад зорчиж байхдаа визийн зөрчил гаргасан, эрүүгийн болон захиргааны зөрчилд холбогдсон, хоёр талын аялалын тийз аваагүй, зочид буудлын захиалгаа баталгаажуулаагүй гэх мэтийн үндэслэлүүд байна.

- БНСУ-д Монгол Улсын хэдэн иргэн байгаа вэ, визний нөхцөл хөнгөрснөөс хойш Солонгос дахь Монголчуудын хөдөлмөр эрхлэлт хэр нэмэгдсэн бэ?

- БНСУ-д манай 35 мянган иргэн байгаа. 18 иргэн хорих ял эдэлж байна. Визний нөхцөлөөс шалтгаалан Солонгос дахь Монголчуудын хөдөлмөр эрхлэлт хэр нэмэгдсэнийг тодорхой хэлэх боломжгүй байна. 

Ер нь бол 2014 онд манай 56 мянган иргэн БНСУ-д зорчсон бол 2015 онд 74 мянга болж нэмэгдсэн байна.

- ОХУ-руу зорчих эрхээ хасуулсан иргэн өөр хүний паспортоор тус улс руу 11 удаа нэвтэрч, одоо ОХУ-ын талд саатуулагдсан гэсэн мэдээлэл цацагдаж байна. Энэ талаар?

- Энэ талаар албан ёсны мэдээлэл авахаар дипломат төлөөлөгчийн газартаа чиглэл өгчихөөд байгаа. Яг одоогийн байдлаар хэвлэлээр гарч байгаагаас өөр мэдээлэл бидэнд ирээгүй байна.