Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

Бельгийн Вант Улсад оршин суугаа МОНГОЛ иргэдийн анхааралд

ГХЯ
2016 оны 3 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр орон нутгийн цагаар өглөөний 09:00 цагийн орчимд Бельгийн Вант Улсын нийслэл Брюссель хотын олон улсын нисэх онгоцны Завентем буудал болон Европын Холбооны төвтэй ойролцоо орших Малбээкийн метроны буудалд цуврал дэлбэрэлт болов. Дэлбэрэлтийн улмаас 13 хүн нас барж, 35 хүн гэмтээд байна.

Үүсээд буй нөхцөл байдлаас болж Завентем нисэх буудлын бүх нислэгүүдийг цуцалж, Брюссель рүү орох гарах галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоосон бөгөөд галт тэрэг, метроны буудлуудыг хаагаад байгаа юм байна.

Одоогоор дэлбэрэлтийн улмаас нас барсан, гэмтсэн хүмүүсийн дунд Монгол иргэд байхгүй талаар Брюссельд суугаа Элчин сайдын яамнаас мэдэгдлээ.

Харин дэлбэрэлт болсон газрууд болон олон нийтийн газраар явахгүй байхыг Бельгийн Вант Улсад оршин суугаа Монгол иргэддээ ГХЯ-наас анхааруулж байна.