Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/04-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Пүрэвсүрэн сайд хавтгайн төлд АСЕМ нэр хайрлажээ

С.Бадрал, iKon.mn
2016 оны 3 сарын 4
iKon.MN
 

Гадаад Хэргийн сайд Л.Пүрэвсүрэн тэргүүтэй төлөөлөгчид Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой тосгонд байрлах ГИДЦГ-ын Хавтгай үржүүлгийн төвд 2016 оны 2 дугаар сарын 18 өдөр айлчилсан.

Энэ үеэр тус төвийнхөн Л.Пүрэвсүрэн сайдыг Монгол орны нэн ховор амьтан болох хавтгайн шинэ төлд нэр хайрлахыг хүссэн байна. Харин тэрбээр АСЕМ гэж нэр өгчээ.  Ирэх долоодугаар сард манай улсад болох АСЕМ-ын хурал бол улс орны нэр хүндийг дэлхийн тавцанд гаргаад зогсохгүй Монгол Улс, монголчуудыг дэлхий нийтээрээ таних боломж олгох том хурал.

Гадаад Хэргийн сайд ГИДЦГ-ын Хавтгай үржүүлгийн төвийнхөнд хэлэхдээ энэ онд Монголд болох АСЕМ –ийн үйл хэрэг Монгол оронд ач холбогдолтой,  үнэ цэнэтэй байгаасай хэмээн бэлгэдэж, энэ охин ботгонд АСЕМ гэсэн нэр хайрлалаа хэмээн учрыг тайлбарлажээ.  

 

 


Хавтгай тэмээ нь дэлхийд нэн ховорт тооцогдох Монгол орны унаган, үнэт зүйл юм. Тус дархан газар анх 1987 оноос эхлэн хавтгайг тэмээний тоо толгойг өсгөх зорилгоор гаршуулан тэжээж эхэлсээр өдгөө 30 гаруй жил болжээ. Хавтгай тэмээг гаршуулан үржүүлсэн туршлага нь хос бөхт энэ зүйлийг хүний асрамжинд тэжээсэн дэлхийн анхны бөгөөд цорын ганц туршилт, судалгаа юм.