Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/19-НД НИЙТЛЭГДСЭН

Нэгдүгээр сарын 24-нөөс ХҮЙТНИЙ ЭРЧ СУЛРАХ төлөвтэй байна

Г.Номин, iKon.mn
2016 оны 1 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Ойрын хугацаанд ‪хүйтэн‬ өдрүүд үргэлжлэх бөгөөд нэгдүгээр сарын 24-нөөс ХҮЙТНИЙ ЭРЧ сулрах төлөвтэй байгааг АТҮТ-өөс мэдээллээ.

20, 21-нд зарим газраар, 22-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 20-22-нд ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

  • Дархадын хотгор, Идэр, Тэс, Отгон голын хөндийгөөр шөнөдөө 44-49 градус, өдөртөө 33-38 градус,
  • Увс нуурын хотгор болон Хүрэн бэлчир, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 35-40 градус, өдөртөө 26-31 градус,
  • Говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус,
  • Бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 19-24 градус хүйтэн байна гэж  Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс мэдээллээ.

Түүнчлэн олон улсын болон улсын чанартай автозам, замын байгууламжийн бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд доорх замууд дээр шуурхай ажлын хэсэг гарч ажиллан цасыг цэвэрлэж байна

  1. "Налайх-АЗЗА" ТӨХК-ийн хариуцсан Улсын чанартай А0101 дугаартай УБ-Чойр чиглэлийн зарим хэсэгт үүссэн хөвөөний цасыг шуурхай ажлын хэсэг хусаж, цэвэрлэж байна.
     
  2. "Сэлэнгэ АЗЗА" ТӨХК-ийн хариуцсан Улсын чанартай А0402 дугаартай Дархан-Сүхбаатар чиглэлийн хооронд зорчих хэсэгт хунгарласан цасыг 11 хүний бүрэлдэхүүнтэй Шуурхай ажиллах хэсэг гараар цэвэрлэж байна.
     
  3. "Хархорин АЗЗА" ТӨХК-ийн хариуцсан Улсын чанартай А08 дугаартай Хархорин-Хужирт-Арвайхээр чиглэлийн ПК49 км-ээс ПК54 км-н хооронд ‪ халтиргаа гулгаа‬ үүссэнийг Шуурхай ажиллах хэсэг есөн хүний бүрэлдэхүүнтэй цохиж, цэвэрлэж байна.