Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/12-НД НИЙТЛЭГДСЭН

2016 оны эхний 12 хоногт өмнөх оноос ЭРС ХҮЙТЭРЧЭЭ

З.Санжаа, iKon.mn
2016 оны 1 сарын 12
iKon.MN

Шинэ оны эхний 12 өдрийн Улаанбаатар хотын цаг агаарын хэмийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулаад харвал:  

Өдрийн хэм

  • Өнгөрсөн жилтэй харьцуулахад өдрийн хэм: ​Сүүлийн 12 хоногийн 12-т нь илүү хүйтэн байна.
  • Оны эхний 12 өдрийн агаарын хэм өнгөрсөн жилийн мөн үеэс дунджаар 10 хэмээр хүйтэн байна. 
  • Өдрийн хэмийн хамгийн их зөрүү 18 хэм. 2015.01.03-ны өдөр -3 хэм хүйтэн байсан бол 2016.01.03-нд -21 хэм. 

График дээгүүр хулганаа чирж дэлгэрэнгүй мэдээлэл харах боломжтой. Энэхүү дүрслэлийг десктоп компьютер дээр үзэхэд нийцтэй харагдана.

 

Шөнийн хэм

  • Өнгөрсөн жилтэй харьцуулахад шөнийн хэм: ​Сүүлийн 12 хоногийн 1-д нь дулаан, 1-д нь ижил, 10-д нь илүү хүйтэн байна. 
  • Оны эхний 12 өдрийн агаарын шөнийн хэм өнгөрсөн жилийн мөн үеэс дунджаар 6.1 хэмээр хүйтэн байна. 
  • Шөнийн хэмийн хамгийн их зөрүү 16 хэм. 2015.01.11-ны өдөр -21 хэм хүйтэн байсан бол 2016.01.03-нд -37 хэм.

Эх сурвалж: ikon.mn - Цаг агаарын булан