Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/13-НД НИЙТЛЭГДСЭН

ЦАГ АГААРЫН сэрэмжлүүлэг

ikon.mn
2016 оны 1 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн өдрүүдэд нэгдүгээр сарын 16-аас 23-ны өдрүүдэд нийт нутгаар хүйтний эрч эрс чангарч шөнөдөө - 40 хэм, өдөртөө -30 хэм гарч хүйтрэхийг Ус, цаг агаар орчны шинжилгээний газраас мэдээлж байна.
 

Иймд аж ахуй нэгж албан байгууллага, дулааны шугам сүлжээний газар, иргэд ялангуяа эмнэлэг үйлчилгээний болон нийтлэг үйлчилгээний газрууд, СӨХ хөлдөлтөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, нөөц цахилгааны үүсгүүр, сэлбэг хэрэгсэлийг бэлтгэх нам даралтын зуухаар галладаг аж ахуй нэгж иргэд нүүрсний нөөц бэлтгэх зэрэг хөлдөлтөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг нэн даруй авах шаардлагатай байна.

Нийслэл хотын ойр орчимд мал аж ахуй эрхэлдэг иргэд, малын өвс тэжээл, түлээ, нүүрсээ сайн базаах, малаа дагаж явж осгож хөлдөхөөс урьдчилан сэргийлж малаа аль болохоор ойр бэлчээх дулаан хувцаслах, нийслэлийн иргэд та бүхэн онцын шаардлагагүй бол аян замд гарахгүй байхыг анхааруулж байна.

 

Эх сурвалж: НОБГ