Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/08-НД НИЙТЛЭГДСЭН

ИНФОГРАФИК: Ойрх Дорнодын ШИЙТ МУСЛИМУУД

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 1 сарын 8
iKon.MN

Исламын шашны Сунни-Шиа урсгалын зөрчил манай эриний 632 онд Зөнч Мухаммедыг нас барсны дараа эхэлсэн гэдэг.

Гол зөрчил нь Мухаммедыг хэн залгамжлах тухай. Суннитууд Мухаммедын үнэнч дагалдагч Абу Бакрыг албан ёсны залгамжлагч гэж үздэг бол Шийтүүд түүний үеэл Алиг залгамжлах ёстой гэж итгэдэг.

Нэг үгээр хэлбэл Суннитууд Мухаммедыг түүний цусан төрлийн биш хүн залгамжлах боломжтой гэдэг бол Шийтүүд заавал төрөл садан нь байна гэж үздэг аж. Үүнээс бусад итгэл үнэмшил нь Сунни, Шиад адилхан гэнэ.

Шийтүүдтэй холбоотой тоо баримтыг дурдвал

  • Дэлхийн 1.6 тэрбум Ислам шашинтнуудын 90 орчим хувь нь Сунни урсгалыг дагагчид бол 10-13 орчим хувь нь Шиа муслимууд.
  • Ихэнх Шиа муслимууд Иран, Иракт амьдардаг. Мөн Бахрейн, Азербайжан, Иемен, Сири, Афганистан, Турк, Саудын Арабт бий.
  • Зөвхөн Иран улсад дэлхийн Шиа муслимуудын 37-40 хувь буюу 70 сая орчим хүн амьдардаг.
 

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty