Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/26-НД НИЙТЛЭГДСЭН

ИНФОГРАФИК: Долоо хоногт Монголчууд Хятад хүнтэй ижил хэмжээтэй уудаг

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 12 сарын 26
iKon.MN

GhostintheData сайт дэлхийн улс орнуудын хамгийн түгээмэл согтууруулах ундааны төрлийг харуулсан газрын зураг бүтээжээ.

Үүнээс гадна улс бүрийн газрын зураг дээр дарахад тухайн улсын 15-аас дээш насны иргэдийн долоо хоногийн хэрэглээг харуулсан байна.

Энэ үзүүлэлтээр Монгол улсын 15-аас дээш насны иргэд долоо хоногт 22 мл дарс, 521 мл шар айраг, 164 мл хатуу архи уудаг гэнэ.

Сонирхолтой нь манай иргэдийн алкогольны хэрэглээ өмнөд хөршийнхтэй тун ойролцоо байдаг юм байна. Хятадын 15-аас дээш насны иргэд долоо хоногт 25 мл дарс, 535 мл шар айраг, 167 мл хатуу архи хэрэглэдэг аж.

 
 

 

Бүрэн газрын зурагтай ЭНЭ ХОЛБООСООР орж танилцах боломжтой.