Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

Хуурамч мөнгөн дэвсгэртээр гүйлгээ хийсэн эмэгтэйг эрэн сурвалжилж байна

Өглөөний сонин
2015 оны 10 сарын 7
MorninigNews.mn
Зураг зураг

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны хүнсний дэлгүүр, Баянгол дүүргийн “Түмэн плаза" дэлгүүр болон бусад аж ахуйг нэгжүүдэд үйлчлүүлэхдээ 20,000 төгрөгийн АВ2200647, АВ8839769 серийн дугаартай мөнгөн дэвсгэртээс гүйлгээ хийсэн этгээдийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байгаа талаар бид өчигдрийн дугаартаа мэдээлсэн.

Ямартай ч уг эмэгтэй олдоогүй байгаа тул цагдаагийн байгууллага иргэддээ дахин хандаж тус эмэгтэйн талаарх мэдээллийг өндөр үнээр худалдаж авна гэдгээ мэдэгдлээ.

Мөн мэдээллийг 96102102 утсаар хүлээн авч, нууцлалыг чандлан хадгалах аж.

 

Зураг