Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

МОНГОЛ ХҮН ТА АРДЫН АМАН ЗОХИОЛОО ХЭР САЙН МЭДЭХ ВЭ?

МОНСУДАР
2015 оны 10 сарын 7
iKon.MN

Улс үндэстэн бүхэнд өөрсдийнх нь онцлог шингэсэн ардын аман зохиолын өв соёл гэж байдаг. Үүний адилаар монголчуудад ч эртнээс уламжлагдан ирсэн аман зохиолын баялаг сан бий бөгөөд бидний ихэнх нь багаасаа үлгэр сонсож, зүйр үг цээжилж, оньсого тааж өссөн болохоор эдгээрийг ер нь бол мэднэ гэж боддог.

Тэгвэл монгол ардын аман зохиолын доорх төрлүүдээс таны сайн мэддэггүй, эсвэл бүр сайн мэддэг ч энд дурдагдаагүй дутуу үлдсэн зүйлс байж болох юм. 
Өөрөөсөө нэг асуугаад үзээрэй.

-    Тууль
-    Оньсого
-    Домог
-    Домог үлгэр
-    Үлгэр
-    Ертөнцийн гурав

-    Аман наадгай /амьсгал уртасгах үг, дайралцаа, түргэн хэллэг, жороо үг, дэмбээ, даалууны гуншин зэргээс гадна чоно тарвагацах, цагаан тэмээцэх зэрэг ам асуулцан тоглодог хөдөлгөөнт тоглоомууд/
-    Ерөөл магтаал
-    Зан үйлийн үг хэллэг /бэлгэ дэмбэрэл, цацал мялаалга, хараал зүхэл, дом шившлэгийн үгс гэх мэт/
-    Зүйр цэцэн үг ... гэх мэт.

Хэдийгээр өдөр тутам шинэ зүйлс гарч байдаг өнөөгийн хурдацтай хөгжлийн нөлөөгөөр ардын аман зохиолыг сонирхон хэрэглэх хүмүүсийн тоо нэлээд буурсан ч тус бүрнээ чухал ач холбогдолтой гэдгийг санах хэрэгтэй.

Тухайлбал, үлгэр домог, ерөөл магтаал, тууль нь төсөөлөн бодох чадварыг сайжруулж, хүлээцтэй буюу тэвчээртэй хүн болоход нөлөөлдөг. Харин оньсого, зүйр цэцэн үг, ертөнцийн гурав, түргэн хэллэг, жороо үг зэрэг нь өгүүлэхүйн эрхтний үйл ажиллагааг сайжруулж, зөв цэгцтэй ярихад тусалдаг. Мөн аман зохиолын төрөл зүйл бүрт монгол ахуй амьдрал, соёл, сэтгэлгээний онцлог гүн шингэсэн байдаг. 

Тиймээс монгол хүн бүр ардын аман зохиолоо судлах, үр хойчдоо  танин мэдүүлэх шаардлагатай билээ.