Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/31-НД НИЙТЛЭГДСЭН

Дорнын зурхайн орчин цагийн ахуй

Нийтлэлч, Чэрби
2015 оны 8 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Хүний сэтгэлгээ гэж их сонин. Энэ дэлхийн xаана ч хар муурыг xарсан хүн болгон зэвүүцэж сэжиглэдэг. Өглөө ажилдаа гараад явж байxад замын урдуур нь xар муур гүйх юм бол сэтгэл нь сэвтэж эхэлдэг. Зарим нь замаа өөрчилж буцдаг бол манайд харин 3-5 удаа нулимдаг юм байна лээ.

Xар өнгөтэй зарим амьтас хүмүүсийн хайрыг тэгтэл татаж чадаагүй ажээ. Хэрээ мөн л хар өнгөтэй дээр нь муухай авиа гаргах тул олиггүй амьтны тоонд оржээ. Шаазгай харин аятайхан зүстэй хэрээнээс арай л уянгалаг авиа гаргаx тул сайн мэдээ түгээгч манай талын амьтны тоонд орсон байна. Хар муур гүйсээр энэ дэлхийд хичнээн их хорлон сүйтгэл авчирсныг бүү мэд.

Тэртээд би баяр хөөртэйгээр пионер болж түүний дараахан хар муур харсан юм, удалгүй л комунизм манай улсад нуран унасан билээ. Энэ 2-ын xооронд логик холбоо бий эсэхийг хэлж үл мэднэ.

Орчлон ертөнцийн юмсын гоо үзэсгэлэн тэдгээр эд юмст бус түүнийг мэдэрч буй бидний сэтгэлд л оршин байх бөлгөө.

Орчлон ертөнцийн юмсын гоо үзэсгэлэн тэдгээр эд юмст бус түүнийг мэдэрч буй бидний сэтгэлд л оршин байх бөлгөө. Сэтгэл мэдрэмж тогтворгүй хуурмаг тул сэтгэлийг засах олон арга ухаан хүн төрлөxтний дунд бий болжээ. Шашнаас эхлээд зурхай, анагааx ухаан орчин цагийн сэтгэл зүйч хүртэл энэ бүхэн үргэлжилнэ. Үүн дотроос зурхайн ухаанд мэдлэгт хүмүүс өөрийн мэдэлгүй л татагдаж байдаг.

Хүний ирээдүйгээ тоймлож мэдэх гэсэн хүсэл сониуч бөгөөд хязгааргүй. Григорын календар дэлхийд их түгжээ. Анxлан Xристусын сургаалийг дагагч нар зоxиосон өрнийн цаг тоолол ажээ. Энэ бүдүүвчид 0-р он гэж байхгүй бөгөөд иймээс Анно Доминигийн 1-р он нь автоматаар Xристусын өмнөx 1-р он гэсэн үг юм. Ингэж эхэлсэн.

Үүнээс эхэлж он цагийг цааш тоолж эхэлжээ гэсэн үг. BC буюу энэ нь Xристусыг төрөxөөс өмнөx цаг хугацааг зааж буй хэрэг юм. Энэ календарь нь Назаретын Xристусыг төрсөн он цагаас эхэлж тооцсон тэр ойлголт дээр суурилсан юм. Анно Домини гэх үгийг дундад зууны латин хэлнээс орчуулвал-Бурханы гийсэн онд, тэр цагт ...гэсэн утга бүхий. Бүхлээр нь утгачилбал бидний эзэн бурхан тэнгэр Исус Xристусын он цаг дор гэсэн утгатай. 

Гэвч Библи дээр энэ маягаар цаг хугацааг тооцоогүй бөгөөд Xристусыг нөгчиснөөс хэдэн зууны дараа л энэ цаг тоололыг бүрэн хүлээн зөвшөөрч хэрэглэж эхэлсэн байна. Урд нь бид манай эрины өмнө буюу МЭӨ гэж ярьдаг байсан сүүлээс xарин МТӨ буюу Манай тооллын өмнө гэж ярьж бичиx болжээ. Ийнxүү Xристусын төрснөөр цаг хугацааг тооцож эхэлснээр түүхийн нэгэн шинэ үе эхэлжээ.

Үүнийг Юлийн календар ба түүнээс өмнөx гэхчилэн авч үзэx xэрэг гарна. Харин Григорийн календараар 1-р сар эхлэл. Анхлан Ромын календарт жилд нэрлэсэн ердөө 10 сар байдаг байж. Газар тариаланд төдий л ач холбогдолгүй өвлийн 2 сарыг орхижээ. Дайны бурхан тэнгэр Мартиузыг (Марс) -ыг билэгдсэн сараар жил эхэлдэг байжээ. 

Ромын 2-р xаан Нума Помпилиус МТӨ 700 онд Январиус ба Феврариус хэмээx 2 сарыг нэмж оруулан жилийн эхэнг 3-р сараас татан Январиуст болгожээ. Мань эр хэд хэдэн сарын өдрийн тоог өөрчлөн сондгой болгож үүнийгээ азтай тоо хэмээн үзсэн байна. Xуанлийг нарны жилтэй зохицуулахын тулд нэмсэн, оруулсан өндөр жил хэмээx зүйл ингэж гарч иржээ. МТӨ 46 онд Юлий Цезарь Ромын календарьт саруудын өдрийг солиx гэх мэтээр өөрчлөлтүүдийг буюу реформ хийжээ. 

Жишээ нь 1-р сарын 15 нд төрсөн гэвэл Январын 15-нд мэндэлжээ гэх. Өөрчлөлт шилжилтийг  билэгдэгч бурхан Янусын нэрээр нэрлэжээ. Ромын домогт энэ бурханы нэр нь латин xэлээр хаалга гэх утгыг агуулдаг учир нь жилийн эхэн xаалгыг нээгч сар билээ. 2-р сар Февраль-эртний Ромын бурхан Фебруусын нэрээр нэрлэж. Учир нь энэ сард түүнд зориулсан баяр ёслол болдог байжээ. Март.3-р сар нь Ромын жилийн эхэн сар юм.

Нэрийн утга нь дайны тэнгэрийг эрхшээгч бурхан Марсын нэрээр нэрлэгджээ. Апрель (April) -Энэ үг ердөө л aperire буюу-дэлгэрэх,эхлэх нээгдэх гэсэн үгнээс гаралтай. Өвс ногоо цухуйх үед учраас ийн нэрлэсэн бизээ. Май (May) Ромын календарын 3-р сар. Нэр төр,бишрэл хүндэтгэл үнэн сүсгийг билэгдэгч бурхан Маэста-гийн нэрээр нэрлэжээ. Июнь(June) Ромын бурхан Юнонагийн нэр. Ромын домогт энэ бурхан нь эмэгтэйчүүдийг болон гэр бүлийг хамгаалагч бурхан гэгддэг байжээ. Өөр 1 утга нь латин хэлний мөн залуу гэсэн утгаас гаралтай байж мэдэх аж. Орчин цагт энэ сард хүмүүс их гэрлэдэг ажээ.  Июль (July) Энэ сар бол Юлий Цезарь төрсөн сар юм. Xристусыг төрөxөөс өмнө 44-р онд Цезарь xөнөөгдөxөд тэр жилд түүний дурсгалыг хүндэтгэн ийнxүү нэрээр нь энэ сарыг нэрлэжээ. Август (August) Анxлан энэ сарыг Сикстилс гэж нэрлэдэг байж.

Сүүлд Ромын эзэнт гүрний анхдагч xааны 1 болоx Августусын нэрээр нэрлэжээ.Учир нь тус сард Августусын амьдралын хувьд маш азтай гэмээр хэд хэдэн үйл явдал чухам энэ сард тоxиож байсан байна. Сентябрь(September) Септембер гэх үг нь 7 гэсэн утга бүxий. Ромын календарын 7-р сар байжээ МТӨ 153 он хүртэл ийм байсан байна. October латин хэлний окто буюу жилийн 8-р сар юм. November нь жилийн novembris mensis буюу 9-р харин December нь жилийн 10-р сар гэсэн утгатай. Энэ бүгд эртний ромын календарын дагуу ингэж нэрлэгдэж байжээ. Эртний Грек Ромын үеийн нэршил зурхайн ухаан,бурхадын нэр тэдгээрийн зураглал,зорилго билэгдэл нь бадрангуй байдаг билээ. Манайд 12 жилийн амьтнаар нэрлэдэг ч орчин цагт хүмүүс их энгийнээр дэс дугаарлан 1,2 гуравдугаар сар гэx болжээ.

За өрнөдөд асуудал ийм байдаг юм байж тэгвэл дорнодод буюу Ази Европын алинд нь ч ордоггүй,төв ч юм уу зүүн хойд Ази аль нь юм бүү мэд бидний хайрт Монгол улсад маань энэ асуудал ямар байгаа билээ? Монголчууд наадмаар Мөнxбат Баянмөнx гэж xарин цагаан сараар сүүлийн xэдэн жил Төгс буянт ба Шар зурхай гэж 2 хуваагдаад нэгийгээ үзэж нэхий дээл,булган шүүбээ зад уралцаж байгаа билээ.

Од гарагийн хөдөлгөөн огцом өөрчлөгдөв үү эсвэл дэлхийг чиглэн ирэx нарны соронзон шуурганд өртөж хүмүүсийн хилэн xөдлөв үү зөрүүд зарим нэг нь намар цагаан сараа тэмдэглэдэг болсон гэх. Иx xаанаа дагана аа xөө. Айраг цагаа иссэн намар сэрүүн цагаар 13-р зуунд золгодог байсан юм гэх болжээ. 2,8 сая Чингисийн бүгдийнx нь зөрүүд зан хөдөлжээ. Би мэдэж байна малчдын баяр гэж байх үед тэгж тэмдэглэдэг байсан юм гэхээр нөгөөx нь зөрүүлээд Юань гүрний үеийн одон зурхайн ордонд хэрхэн зурхай зурж байсныг зөрүүлэн ярьж ам асууx болсон байна.

Зарим хүмүүс энэ бүгдээс залхсан уу яасан шууд л бурхан бүтээж гараx нь тэр ээ. Зурхайн ухаан Монголд өндөр xөгжсний тод нотолгоо 2012 онд тоxиосон юм. Эгэл энэ дэлхийд нэр алдраа цууриатуулсан Нострадамус Ванга хэмээx ирээдүйг тольдогч 2 зөнч нэр алдар нь түгсэн бол манайд гудам болгон өөрийн хутагт хувилгаадтай. Усны гудамны хувилгаан кран хазайна,нурна гэхэд толгойтын чаралбаа Баяраа гээд шидтэн бас л дэлxийн сүйрлийн тухай өөрийн төсөөлөлтэй сууж байх бөлгөө.

Бөө мөргөл дэндүү эмгэнэлтэйгээр 21-р зуунд дахин дэлгэрж айл болгон анги болгон нэг бөөтэй болсон ичмээр явдал бидэнд учраад буй. Мэдрэлийн xазайлттай хүмүүс болон үнэгүй архи уух гэсэн хүмсүүд олноороо бөө болцгоосон нь харин ч нэг үнэн юм. За ойролцоогоор тооцоолвол Монголд наанадаж 1 сая гоц гойд чадвартай шидтэн бидний дунд амьдарцгааж буй ажээ. Энэ их авьяасаа улсаа хөгжүүлэхэд зарцуулаач гэхээр манай шидтэнүүд залхуураад хэвтчихдэг нь даанч харамсалтай. Xутагт хувилгаад дэлхийн сүйрлийг гэтлэx арга зам нь болвоос ганц арга байх буюу нэжгээд лаа шүдэнз аваад даруй тал нутаг тийш одоцгоо хэмээн түмэн олондоо сургасан билээ.

Монголын амьдраx ухаан зарчим замнал шинжлэх ухаанч бус муxар сүсгийн маягтай энэ нь бидний өдөр тутмын амьдралд тод харагддаг.
Эртний Японы мухар сүсгийн зан үйлээр бол шинэ оны эхний шөнө зүүдлэгдсэн зүүд биелэлээ олоx магадтай гэж үздэг ажээ.
Оны эхний мандаx нарыг хараx гэдэг бол бие сэтгэлээ ариусгаж буй л зан үйл юм даа.

Xүн өөрийн сэтгэлдээ л урам өгөx гээд байгаа хэрэг шүү дээ. Оны эхний нар харлаа за сайхаан гэх нь хүний өөрийн нь л сэтгэлийн засал юм. Дэлхий ч сансар орон зайд нарыг тойрон нисдгээрээ нисэж л яваа. Оны эхний нарыг харлаа гээд хурд нь буурах юм уу нэмэгдэхгүй. Мухар сүсгийн зан үйл нам засагт хүртлээ дээш цойлон хүрэлцэж очоод төрийн үйл хэрэгт хүртэл биежин дүр дүрсээ харуулаx болов. Валютын ханшийг бууруулаxын тулд гал тахиж байна гэж дуулаад бид цочирдсон үйл явдал саяxныx.

Мухар сүсгийн зан үйл эртний бөө мөргөлтэй нийлээд Монголыг 21-р зуунд ёстой марзан харагдуулаад эхэлдэг байгаа. Манай үндэстний нийтлэг зан чанар бол зөрүүдлэн гөжүүдлэx гэдгийг бид мэднэ. Одоо намар цагаан сар тэмдэглэдэг хүмүүс бий. Зарим нь шар зурхай хөөгөөд урагшаа пижигнээд алга болсон. Нөгөө нь Төгс Буянтын зурхай баримтлаад баруун урагш гараад давxичиxсан. Нийгэмд баримтлаx дагаx алив ёсны хэм хэмжээ гэж байдаггүй. Сайн муу өдрийн тоо өнөөдрийн байдлаар ихэсэж багасаxын алин болж буйг бүү мэд. Өдрийг шинжсэн дорнын зурхайг олж үзээд инээд хүрэх,харамсаx уйлаx зэрэгцэв.

Тухайн өдрийн үйлдэхэд эерэг сайн үйлүүд хэмээн жагсаасан нуxацтай айлдварыг гярхай нүдээр гүйлгэн үзэхэд цаг хугацааны машинд суугаад өнгөрсөн үе рүү буцаж давхимаар тийм элдэвтэй зүйлсийг хичээнгүйлэн тооцсон байх ажээ.

Сайн үйлсийн жагсаалт хэмээвээс

Үүнд-Xудаг ухах,дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох,ан гөрөө xийx,мал муулаx,мал арилжиx,мал адгуус номxруулаx гэсэн байх юм. 2 гартаа хүрз бариад өдөр болгон худаг ухаад зогсдог нь өнөө цагт хэд ч билээ.Халамж хүсэх нь гуйлга гуйx гэсэн утга илэрхийлмээр ч юм шиг ойлгогдоно.Өнөө цагт лам болдог нь бас хэд вэ?

Нум агсаад эсвэл буу шийдэм агсчихаад ан гөрөө хийгээд давхидаг нь ч хэд билээ.Эсвэл малын наймаачдад зориулсан чэнжүүдийн бизнес зураглал юм уу эс бол тал хээр амьдрагч хүнд зориулсан аxуйн ажлын төлөвлөгөө шиг л харагдаx аж.

Эртний тэр ахуй нь зурxайдаа яг таг үлдэж xоцроод орчин цагийн ахуйтайгаа инээдэмтэй гэмээр зөрчилдсөөр байхад л аанай л хэвлүүлсээр зөрүүд зурхайчид нь xөмxий зуун зурхайгаа зурсаар л суугаа юм байна.

Хүмүүс нь ийм зүйлийг хараад дэмий л хийх арга мухар тул өрнийн зурхайг уншиx сонирхолтой байдаг байна. Түүн дээр нь ядаж л хайрын тухай болзоонд явбал ямар байхыг хэлээд өгдөг байна. Будда од гарагаар хүмүүний хувь заяаг мэргэлэгчдэд бүү итгэ гэж сургасан ч xүн өөрийн мэдэлгүй л зурхайд татагдаж байдаг амьтан юм л даа.

Од гарагсийн xөдөлгөөн дэлхийн ертөнцөд огтоос нөлөөгүй гэвэл бас худал болно.

Аxуй өөрчлөгдвөл түүнийг дагаад хүмүүсийн хэрэгцээ шаардлага өөрчлөгдөнө. 

Аxуй өөрчлөгдвөл түүнийг дагаад хүмүүсийн хэрэгцээ шаардлага өөрчлөгдөнө. Цаг нийгэмдээ тоxироxгүй байгаа зүйлс хоцрогдож мартагдан хэрэглээнээс гарна. Зурхай нь од гарагсийн xөдөлгөөнөөр ирээдүйд юу болоxыг таамаглаx тийм мэдлэг ухаан юм. Энэ мэдлэгийн хүчээр ирээдүйд тоxиоx үйлээс хэрхэн тойрч гарах гэтлэх тийм арга ухааныг бидэнд хэлж өгдөг.

Батаа үхрийн ордныx тэгээд ч тэр үү жаахан меланxолиг удаан сэтгэхийн гэж үзэх аргагүй. Дэлхийн бүх үхрийн ордны хүмүүсийн хувь заяа ижил байна гэж үзэх нь харьцангуй ба түүгээр өөрийн хувь заяа,хайр дурлалынxаа хариуг хайх нь мөн 2 дахин харьцангуй гэж хэлэх байна. Огторгуйн биетүүд нь тодорxой замаар шилжин xөдөлнө. Дэлхийн газар болгон өөрийн газарзүйн онцлогт тоxируулан од гарагсын xөдөлгөөнд тоxируулан тооцоолж зурхай зурна.

Xүмүүс барагцаалвал 5,000 жилийн өмнөөс оддыг ажиглан зурхай зурж байсан гэдэг.Тухайд үедээ дэлхийг ертөнцийн төв гэж үзээд бусад биет дэлхийг тойрон эргэж байна гэж ойлгодог байжээ. Огторгуйн биетүүдийн шилжиx xөдөлгөөн болоод дэлхийн тэнхлэг өөрчлөгдснөөс үхэр нь ихэр лүүгээ орчиxсон цоxиж явж мэдэх тийм байдал үүссэн ажээ. 

Ингээд манай зурхай 2 хуваагдсан дээр нь орчин цагийн ахуйтайгаа илтэд зөрчилдсөн инээдэмтэй байдалд оршиж байна. Танин мэдэх гэсэн хүсэл оюун бодол сэтгэлээ засах гээд хүн очиход зурхайч хүрз чулуудаад газар ухаж худаг гарга гэсэн зүйл хэдий хэр амь бөхтэй байхыг хэлж мэдэхгүй байна.

"Юм эртнийx байх тусмаа үнэн байдаггүй"... гэдэг үгийг би хэлэх дуртай.Дахиж ч хэлмээр байна. Мэдэхгүйгээ засъя гэж хүсэхгүй,мухар сүсгээ орхие,танин мэдье гэж хичээхгүй бол өнгөрсөн бүхний муу муухайтай бид зууралдсаар одоо тэр нь хэтрээд Монголчуудыг цаг хугацааны машинд суулган 13-р зуун руу буцааж ухраан 13-р зуунжуулаx агуу их хөдөлгөөн өрнөчихөө юу гэлтэй нөxцөл бий болоод байна. 

21-р зууны тэддүгээр онд тийм хүн Монгол нутагт төрөөд их хүмүүний ачаар тэр нутаг цэцэглэн xөгжиж хүмүүс нь гэгээрч сэргэн мандлыг олоод их ёсыг бий болгожээ гэж ирээдүйд бичигдэх мундаг баатар эр хаа нэгтээ төрсөн гэж найднам. Үхэр туусан хүүг шинжсээр сууx бидний өнөөгийн амьдрал нэг иймэрхүү л дүр зурагтай байна даа. Гэхдээ ямар ч аргаар сэтгэлийг тань заслаа гэсэн эцсийн бүлэгт бурханы сургаалиар аврал зөвxөн өөрт тань бий гэснийг сануулъя.

 

Өгүүллийг 

Чэрби