Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/03-НД НИЙТЛЭГДСЭН

"Манайхан хэнэггүй, хайнга зангаасаа болж амиа алдахад хүрч байна"

Г.Номин, iKon.mn
2015 оны 7 сарын 3
www.ikon.mn
Зураг зураг

НМХГ-ын Хөдөлмөр нийгмийн хамгааллын хамгааллын хэлтсээс нийслэл хотод баригдаж байгаа 352 байгууллагын 544 объектод Хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналт шалгалт хийжээ.

Нийслэлийн хэмжээнд ойролцоогоор 544 объект, 10,976  ажилтан 107 байгууллагын 297 өргөх, зөөх, тээвэрлэх хэрэгсэл хяналт шалгалтад хамрагдсан байна.
 

ХНХХ-ийн дарга И.БаттөгсЭнэ он гарсаар барилгын талбай дээр 12 удаагийн осол гарч 8 хүний амь эрсдээд байна.  Ослууд бүгд хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааг  баримталж ажиллаагүйгээс үүдэлтэй.

Ер нь барилгын ослоор амиа алдсан хүмүүс өргөгч буюу кранаас, хамгаалалтгүй шатнаас, өндрөөс унаж амиа алдаж байна. Ослын шалтгаан тодорхой байгаа ч аж ахуйн нэгжүүд дээрх зөрчил дутагдлуудаа арилгахгүй барилгын ажлаа үргэлжлүүлсээр байгаа юм.

Мөн манайхан хэнэггүй, хайнга зангаасаа болж амиа алдахад хүрч байна. ЕБС-иа төгсөөд л шууд барилга дээр ажиллаж байгаа хүүхдүүд хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны талаар мэдлэг мэдээлэлгүй, хайнга зантай байгаа учраас осолд орсоор байгаа.

Тиймээс манай байгууллагын зүгээс ЕБС-ийн сурагчдад хувь хүн иргэд ажлын байр, гудамж, талбайд явж байхдаа өөрийгөө болон бусдыг аюул ослоос урьдчилан сэргийлэх арга барилд суралцуулах хичээлийн цаг оруулаач ээ гэсэн хүсэлтийг БСШУЯ болон Хөдөлмөрийн яаманд хүргүүлээд байна” хэмээн ярилаа.

Шалгалтаар илэрсэн ололттой, дэвшилттэй тал

"Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай" хууль болон “Барилга угсралтын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн шаардлага хангах асуудлыг зохицуулах нийтлэг журам"-ын биелэлтийг ханган ажиллаж байгаа объектууд:

  1. ХУД 8-р хороо Захиалагч “Нью яармаг прожекти" ХХК Гүйцэтгэгч Дельта констракшн ХХК
  2. БГД-ийн 1-р хороо Захиалагч Иргэн М.Болормаа Гүйцэтгэгч "Их модун" ХХК
  3. ХУД-ийн 10-р хороо Захиалагч Тулгат өргөө ХХК Гүйцэтгэгч “Хас дөл' ХХК
  4. ЧД 9-р хороо Захиалагч Баатарсүрэн Гүйцэтгэгч “4-ЗЕТ” ХХК
  5. СБД-ийн 1-р хороо Захиалагч Монголия пропортиз ХХК Гүйцэтгэгч Монголия пропортиз ХХК
  6. СБД-ийн 1-р хороо Захиалагч Кон Консалтинг ХХК Гүйцэтгэгч “Эс Си Ти Эм" ХХК

Шалгалтаар илэрсэн нийтлэг зөрчил

  1. Байгууллага дээр мөрдөн ажилладаг аюулгүй ажиллагааны дүрэм баталж мөрдүүлээгүй хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан ажиллуулаагүй нийт ажилтны шинээр ажилд орж байгаа ажилтны, өөр ажилд шилжин ажиллаж байгаа ажилтны сургалтыг зохион байгуулаагүй, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комисс ажиллуулдаггүй, цахилгааны аюулгүй байдлын шаардлага хангаагүй, өргөх зөөх тээвэрлэх хэрэгсэлд мэргэжлийн байгууллагаар техникийн магадлагаа хийлгэж, зохих зөвшөөрлийг аваагүй, галын аюулаас урьдчилан сэргийлэх болон гал унтраах дүрэм, журам стандартыг хангаж ажиллаагүй 
     
  2. Захиалагч талбайн зохион байгуулалтын зураг батлаагүй, олон нийтийн аюулгүй байдлыг хангасан хашаагаар хамгаалагдаагүй, хашаа нь, хүн зорчих хэсэгт хамгаалалтын үргэлжилсэн саравчгүй аюултай хүчин зүйлүүд тохиолдож болзошгүй бүсийг урьдчилан сэргийлэх дохио, санамж, анхааруулга, аюулгүйн тэмдэг бүхий хаалт хамгаалалтаар хашиж тусгаарлаагүй,
     
  3. Ерөнхий болон туслан гүйцэтгэгчийн чиг үүрэгт заасан туслан гүйцэтгэгч бүртэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулахдаа тухайн гүйцэтгэх ажлын эрсдэлийн үнэлгээг хийгээгүй үйлдвэрлэлийн талбай дээрх бүх байгууллага, ажилтны ажиллах аюулгүй ажиллагааг хангах арга хэмжээний төлөвлөгөөг хамтран боловсруулаагүй, санхүүжилтийг хариуцах зарцуулалтад хяналт тавьдаггүй,
     
  4. Барилгын гадна шат, ванданг уртын дагууд 4м-ээс багагүй, шатны босоо чиглэлд 2 үе тутамд барилгын үндсэн хийцэд бэхлэх, бариул, шат, орц гарц гаргах, бат бэх тороор битүүлээгүй, өндрийн дагууд 2-3 давхар тутамд уналтаас хамгаалах 3,5 м-зэс багагүй өргөнтэй хамгаалалтын төхөөрөмж \дэвсгэр, банз, тор, саравч гэх мэт\-өөр тоноглоогүй салхивч, шугам хоолой, шат, лифтний хонгил болон барилгын гаднах өндрөөс унаж болзошгүй бүсийн хаалт, хамгаалалт, нийтийн эзэмшлийн зам талбайн аюулгүй байдлыг бүрэн хангаагүй, 
     
  5. Ажиллагсдын ажлын хувцас, хамгаалах хэрэгслийг ажлын байранд бүрэн хэрэглүүлж хэвшүүлээгүй, ажилтанд тухайн өдрийн гүйцэтгэх ажил үүрэгт нь тохирсон аюулгүй ажиллагааны зааварчилгааг хүн бүрд өгч гарын үсэг зуруулж баталгаажуулаагүй талбайд гадны хүн, зочид, төлөөлөгчдийг нэвтрүүлэх тохиолдолд хувийн хамгаалах хэрэгслээр хангаж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч гарын үсэг зуруулаагүй,

Шалгалтад хамрагдсан байгууллагын 118 буюу 34,2 хувьд албан шаардлага, 328 буюу 93,3 хувьд төвийн бүсийн улсын ахлах байцаагчийн зөвлөмжийг хүргэсэн ба 44 аж ахуйн нэгж байгууллагад 44,263,000 төгрөгийн шийтгэврийн арга хэмжээг авч ажилласан байна.