Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/06/26-НД НИЙТЛЭГДСЭН

Хүн амын дийлэнх нь илэрхий ЦУС ОЙРТОЛТТОЙ болжээ

Д.Эрдэнэцэцэг, iKon.mn
2015 оны 6 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэнд өнөөдөр Анагаах ухааны доктор Э.Энхмаа Монголын хүн ам дахь цус ойртолтын асуудлаар лекц уншлаа. Түүний хэлж буйгаар цус ижилсэх, алагших процесс тэнцүү байж энэ аюулаас холуур өнгөрдөг байна.

Харин манай улсын хувьд уг процессын тэнцвэр алдагдаад 90 жил /1925 оны Засгийн Газрын нууц тогтоолоор ургийн бичиг хөтлөхийг хориглосон/ болжээ. Нийт цус ойртолтын коэффициентийг 100 хувь гэж үзвэл үүний 97.2 хувийг шууд цус ойртолт эзлээд байгаа аж.

ШУУД ЦУС ОЙРТОЛТ ГЭЖ ЮУ ВЭ?

  • Илэрхий төрөл садан, хамаатнууд хоорондоо гэр бүл болох үзэгдэл.

АЛСУУР ЦУС ОЙРТОЛТ ГЭЖ ЮУ ВЭ?

  • Нэг аймаг, сум, багийнхан хоорондоо гэр бүл болох үзэгдэл.

Э.Энхмаа докторын хийсэн судалгаанаас харахад цус ойртолтгүй аймаг, сум байхаа больсон байна. Энэхүү аюулаас сэргийлэх цорын ганц арга нь ургийн бичгээ хөтлөх ёсыг эргэн сэргээж, хойч үедээ өвлүүлэх гэдгийг тэрбээр онцоллоо.

ЦУС ОЙРТОЛТ ГЭЖ ЮУ ВЭ?

Есөн үеийн дотор ураг холбогдохыг цус ойртолт гэнэ.