Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбурханы эсрэг нэмэлт дархлаажуулалтад 66,616 хүүхэд хамрагдаад байна

С.Бадрал, iKon.mn
2015 оны 5 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Улсын хэмжээнд Улаанбурхан өвчний сэжигтэй 5,781 тохиолдол бүртгэгдсэнээс Улаанбаатар хотын СХД, БЗД, БГД, ЧД, СБД, ХУД, Багануур, Налайх дүүрэг, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Баянхонгор, Завхан, Дундговь, Говь-Алтай, Баянхонгор, Хэнтий, Баян-Өлгий аймагт 491 хүн лабораторийн шинжилгээгээр, 752 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагджээ.

Улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтад 66,616 хүүхэд хамрагдаж, хамрагдвал зохих хүүхдүүдийн 17.7 хувь нь вакцин хийлгээд байна.