Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

Нисдэг тэргээр хонь хариулдаг цаг иржээ

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 4 сарын 1
IKON.MN

Технологийн хөгжил олон хүнийг ажилгүй болгоно гэж үздэг. Тэгвэл бас зарим амьтдыг ч ажилгүй болгох болсон гэнэ.

Тухайлбал хонь хариулдаг нохой хэрэггүй болох цаг айсуй.

Ирландын фермэр Деклан Бреннан хонио удирдлагатай нисдэг тэрэг (drone) ашиглан хариулдаг болсон тухай бичлэгээ хүмүүст дэлгэжээ.

Түүний Yuneec Q500 drone болон түүнд суулгасан камер нь хонь эргүүлэх, туух үүргийг маш сайн гүйцэтгэж байгаа гэнэ.

Энэ төхөөрөмжөө фермэр эр “SHEP Дэлхийн анхны Drone хоньч нохой” гэж нэрлэжээ.

 

Эх сурвалж: CNET