Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

МҮОНРТ 2014 онд нийт 19.2 тэрбум төгрөг зарцуулжээ

З.Санжаа, iKon.mn
2015 оны 4 сарын 1
iKon.MN

МҮОНРТ 2014 оны байдлаар ТОВЧХОН:

15 тэрбум төгрөгийн Үндсэн хөрөнгөтэй.

661 сая төгрөгийн Бараа материал, Хангамжийн материалтай.

598 сая төгрөгийн Авлагатай.

354 сая төгрөгийн Өр төлбөртэй.

Нийтдээ 742 албан хаагчтай. Үүний 242 нь гэр хороолол, ердийн галлагаатай орон сууцанд амьдардаг.

Давхардсан тоогоор 1,058 ажилтныг нийт 986 цагийн сургалтанд хамруулсан.

Засгийн газрын №100 дугаар тогтоолоор МҮОНРТ-ийг Улсын онц чухал обьектийн жагсаалтаас хассан.  

2015 онд нэвтрүүлгээ HD форматаар хүргэж эхлэх зорилт тавьсан байна.

 

1. ЗАРДЛЫГ САНХҮҮЖҮҮЛЭХ ЭХ ҮҮСВЭР

МҮОНРТ-ийн 2014 оны зардлыг санхүүжүүлэх эх үүсвэрт (үйл ажиллагааны орлого, төсвийн дэмжлэг, хөрөнгө оруулалт, бусад орлого) нийт 17.7 тэрбум төгрөг төсөвлөгдсөн.

Улсын төсвөөс 7 тэрбум төгрөгийн дэмжлэг авч, Үндсэн ү.ажиллагаанаас 6.3 тэрбум төгрөгийн орлого олох төлөвлөгөөг 98.7 хувиар биелүүлжээ. 

Бүтэц:

(Улсын төсвөөс дэмжлэг 41%) + (Хөрөнгө оруулалт 24%) + (Радио, ТВ-н хураамжийн орлого 16%) + (Нэвтрүүлгийн орлого 16%) + (Бусад орлого 3%)

 

 

2. ЗАРДАЛ

МҮОНРТ 2014 онд нийт 19.2 тэрбум төгрөг зарцуулжээ. 

2014 онд цалин хөлс, нэмэгдэл урамшуулал хэлбэрээр нийт 7.14 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Үүнийг 742 албан хаагчид хувааж үзвэл МҮОНРТ-ийн ажилчдын дундаж цалин 962 мянган төгрөг байна. 

Албан хаагчдын тоо 2013 оноос өөрчлөгдөөгүй (742) ба тус онд нийт 6.28 тэрбум төгрөгийг цалин, нэмэгдэл урамшууллаар олгож байж.

Зардлын бүтэц

 

3. Үндсэн үйл ажиллагааны ҮР ДҮНГИЙН ТАЙЛАН

Үндсэн үйл ажиллагааны үр дүн 2014 онд 1 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан бол 2013 онд 957.8 сая төгрөгийн ашигтай ажиллаж байжээ. Энэ нь үйл ажиллагааны зардал өмнөх оноос ~20% өссөнөөр тайлбарлагдаж байна.