Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/26-НД НИЙТЛЭГДСЭН

Цаг урагшлуулахад гар утасны цаг автоматаар урагшлах уу?

С.Бадрал, iKon.mn
2015 оны 3 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Энэ сарын 27-28-нд шилжих шөнө цаг урагшлуулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. 

Энэ шийдвэрийн хүрээнд үүрэн холбооны операторуудаас цаг урагшлуулахад гар утасны цаг автоматаар урагшлах эсэхийг тодрууллаа.

Мобиком: Гар утасны тохиргоон дээр цагийг автоматаар солигдохоор тохируулсан хэрэглэгчдийн гар утасны цаг шууд урагшлан тааруулагдана. Харин автоматаар солигдох тохиргоог сонгоогүй хэрэглэгчид өөрсдөө тохируулах шаардлагатай. Маргааш буюу 27-ны өдөр бид вэб сайт дээрээ энэ талаар мэдээлэл байршуулах болно.

Скайтел: Одоогийн байдлаар энэ талаар мэдээлэл байхгүй байна.

Юнител: Өнөөдрийн байдлаар энэ талаар мэдээлэл байхгүй байна. 2015.03.27 -ний өдрийн мэдээлэл: Ухаалаг утас/төхөөрөмжтэй хэрэглэгчид цагийн тохиргоогоо автомат (өөрийн бүс) дээр тохируулж, интернэтэд холбоотой байгаа тохиолдолд цаг автоматаар урагшилна. Бусад хэрэглэгчид гар утасныхаа цагийг гар аргаар урагшлуулах шаардлагатай.

Жи-Мобайл: Манайх хэрэглэгчдийнхээ гар утасны цагийг автоматаар тохируулдаг учир оператор компани цагаа урагшлуулмагц хэрэглэгчдийн цаг хамт урагшилна.