Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/26-НД НИЙТЛЭГДСЭН

Баасан гарагаас Бямба гарагт шилжих шөнийн 02:00 цагаас цагийн тооллыг урагшлуулна

Б.Ану
2015 оны 3 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Манай улс 1983 онд цагийг зуны цагийн тоололд шилжүүлэн, 1999 оныг хүртэл 14 жил хэрэгжиж, 1999 онд хүчингүй болгосон байдаг.

Харин үүний дараа Засгийн газрын 2001 тогтоолоор дахин зуны цаг тооллыг мөрдөж эхэлсэн бөгөөд 2005 онд уг тогтоолыг хүчингүй болгож байсан ч 10 жилийн дараагаар буюу энэ жилээс эхлэн дахин зуны цагийн тоололд шилжих шийдвэрийг Засгийн газар гаргаад буй.

Засгийн газрын мэдээлж буйгаар “Цагийн тооллыг урагшлуулж байгалийн эрчим хүчийг ашиглах нь эрчим хүч хэмнэх, тариа ногоо тарих болон хувийн аж ахуй эрхлэх, үйлчилгээний байгууллагад үйлчлүүлэгчдийн тоо өсөх зэрэг эерэг боломжийг олгодог тул жил бүрийн  гуравдугаар сарын сүүлчийн долоо хоногийн Баасан гарагаас Бямба гарагт шилжих шөнийн 02:00 цагаас эхлэн есдүгээр сарын сүүлчийн долоо хоногийн Баасан гарагаас Бямба гарагт шилжих шөнийн 00:00 цаг хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт цагийн тооллыг нэг цагаар урагшлуулан ажил, үйлчилгээний эхлэх цагийн хуваарийг хэвээр мөрдөж байхаар тогтлоо” гэсэн юм.

Тэгэхээр та бүхэн Баасан гарагаас Бямба гарагт шилжих шөнийн 02:00 цагт цагийн баадуугаа нэг цагаар урагшлуулах буюу шөнийн 03:00 цаг болгон өөрчлөх шаардлагатай болоод байна.