Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/04-НД НИЙТЛЭГДСЭН

Нарендра Моди Google-тэй хамтран аппликэшны уралдаан зарлажээ

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 3 сарын 4
IKON.MN
Зураг зураг

Google компани болон Энэтхэгийн засгийн газар хамтран гар утасны аппликэшн хөгжүүлэх уралдаан зарлажээ.

Уг аппликэшн нь Энэтхэгийн иргэдийн засгийн газартайгаа холбогдох гүүр болох зорилготой гэнэ.

Хамгийн шилдэг санаа гаргасан таван хөгжүүлэлтийн багт Google-ын дэмжлэгтэйгээр санаагаа аппликэшн болгох эрх өгөх аж.

Харин тэдгээрээс шилдэг нэг аппликэшнийг бие даасан шүүгчид шалгаруулж Энэтхэгийн засгийн газрын албан ёсны аппликэшн болгоно.

Шалгарсан багийг АНУ дахь Google-ын оффисоор аялах эрхээр шагнах гэнэ.

Бусад шилдэг санаа ирүүлсэн оролцогчдыг Android One төхөөрөмжөөр урамшуулах юм байна.

Энэ нь зөвхөн Энэтхэг хөгжүүлэгч нарт хамаатай бус тул бид ч оролцох боломжтой юм. MyGov сайтад бүртгүүлээд оролцох эрхээ авах боломжтой.

Санал авах хугацаа энэ сарын 12-нд дуусах ажээ.

Уралдааныг Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди өөрөө зарлаж танилцуулсан байна.