Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/04-НД НИЙТЛЭГДСЭН

Samsung хааны титмээ Apple-д алджээ

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 3 сарын 4
IKON.MN
 

Том дэлгэцтэй iPhone 6 загварынхаа үсрэнгүй амжилтаар Apple компани дэлхийн зах зээлийн 20.4 хувийг эзлэн тэргүүлж эхэллээ.

Өчигдөр зах зээлийн судалгааны Gartner компаний тайлан гарч 2014 оны сүүлийн улирлын борлуулалтын дүнг танилцуулжээ.

2014 оны сүүлийн улиралд Apple компани 2013 оны мөн үед 17.8 хувийг эзэлдэг байснаа ахиулан 20.4 хувьд хүргэж тэргүүлж эхэлжээ.

Ижил хугацаанд Samsung компани 29.5 хувиас 19.9 хувь болон буурсан байна. Ингэснээр Samsung дэд байранд зогсох боллоо.

Харин удаах байруудыг Хятадын Lenovo, Huawei, Xiaomi компаниуд эзэлжээ.

Тайлангаас харвал Samsung компани нь өндөр үнэтэй зах зээлийн сегмент талаасаа Apple-д, хямд үнэтэй сегмент талаасаа Хятадын үйлдвэрлэгчдэд шахагдаж байгаа нь илэрхий байгаа юм.

Харин ирэх сард худалдаанд гарах Galaxy S6 загвар нь Samsung-ын хувьд маш том бооцоо болох бололтой.

Компани Зарагдсан тоо ширхэг
2014-IV
Зах зээлийн эзлэмж (%)
2014-IV
Зарагдсан тоо ширхэг
2013-IV
Зах зээлийн эзлэмж (%)
2013-IV
Apple 74,832 20.4% 50,224 17.8%
Samsung 73,032 19.9% 83,317 29.5%
Lenovo 24,300 6.6% 16,465 5.8%
Huawei 21,038 5.7% 16,057 5.7%
Xiaomi 18,582 5.1% 5,598 2.0%
Бусад 155,701.60 42.4% 111,204.30 39.3%
Нийт 367,484.50 100.0% 282,866.20 100.0%

Эх сурвалж: CNET