Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/20-НД НИЙТЛЭГДСЭН

Цагаачид Оросыг орхиж эхэллээ

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 12 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Цагаач ажилчид рублийн сулралаас болоод ОХУ-ыг орхиж эхэлжээ.

Орос дахь цагаач ажилчдын 25-аас дээш хувь нь шинэ он гаргаад өөр орныг зорихоор бэлдэж байгаа тухай Орос дахь Цагаачдын Холбооны тэргүүн Мохаммад Амин ярьжээ.

Мөн Тажик Цагаач Ажилчдын тэргүүн Каромат Шариповын ярьснаар олон Тажик цагаачид өндөр хүүтэй долларын зээлтэй байдаг ба одоо түүнийгээ төлөхөд рублийн уналт хүндрэл учруулж байгаа аж.

Тэдний ихэнх нь хууль бусаар Орост амьдарч, ажиллаж байгаа хүмүүс юм.

Мөн өөр нэг Оросыг орхих шалтгаан нь нэг сарын нэгнээс хэрэгжиж эхлэх хуультай холбоотой.

Уг хуулиар цагаач иргэн бүр Оросын соёл, түүх, хууль эрхзүйн талаар заавал шалгалт өгөхөөр болжээ. Шалгалт нь 100 асуулттай ба доод тал нь 66 зөв хариулт өгч байж цаашид ажиллаж амьдрах эрхтэй болох гэнэ.

Шалгалтын төлбөр нь 30,000 рубль буюу ихэнх цагаач ажилчдад хэтэрхий өндөр өртөг болохоор ажээ.

Сүүлийн жилүүдэд Орос улс цагаач ажиллах хүчийг өөртөө татах бодлого явуулж эхэлсэн. Үүний дүнд 2013 онд ОХУ нь АНУ-ын дараа хоёрт орох цагаачдыг хүлээн авагч орон болжээ. Оросын цагаачдын тоо 2013 онд 11 сая хүрсэн бол АНУ-ынх 45.8 саяд хүрдэг аж.

 

Эх сурвалж: Newsru