Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/19-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлийн эмнэлгүүдэд хүүхдийн орны ачаалал нэмэгджээ

ikon.mn
2014 оны 12 сарын 19
iKon.MN
Зураг зураг

НЭМГ-ын харьяа эмнэлгүүдийн хүүхдийн орны ачаалал томуу, томуу төст өвчний тархалт ихэссэнтэй холбоотойгоор нэмэгдсэн байна.

669 орон дээр 1021 хүүхэд хэвтэж байгаа нь дунджаар 52.6 хувиар хэтэрсэн байна.
 
  • Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, Налайх дүүргийн эрүүл мэндийн төв, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд орны ачаалал 1 дахин,
     
  • Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг 58.7%,
     
  • Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг 48,4%,
     
  • Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг 35.2%,
     
  • Сонгино-Хайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг 32%,
     
  • Багануур дүүргийн эрүүл мэндийн төв 29.4%-иар тус тус хэтэрсэн үзүүлэлттэй байна.

Одоогийн байдлаар орны хуваарилалтын зохицуулалт хийж, ачааллыг бууруулахаар ажиллаж байна.


/Эх сурвалж: НЭМГ/