Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ жилийн баяраа “Архигүй” тэмдэглэе

ikon.mn
2014 оны 12 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Арванхоёр дугаар сарын 09-ний өдрөөс 15-ны хооронд Нийслэлийн дүүргүүдийн Нэгдсэн эмнэлэг болон Наркологийн төв, Энэрэл эмнэлэгт архины хордлогоор нийт 189 хүн хандаж, 29 хүн хэвтэн эмчлүүлжээ.

Архины хордлогоор 189 хүн эмнэлэгт ханджээ.

Үүний 61 хувь нь СХД-ийн Эрүүл мэндийн төв болон Наркологийн төвд хандсан байна. Үүнээс Архины хордлогоор 189 хүн эмнэлэгт ханджээ.

Мөн шинэ жилийн баяр тэмдэглэхдээ согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэснээс болж амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал гарсаар байна.

Иймд иргэд, албан байгууллагуудыг

  • Шинэ жилийн баяраа “Архигүй” тэмдэглэх
     
  • Бие биенээ архиар шахахгүй байх
     
  • Өлөн байхдаа архи, согтууруулах ундааг аль болох хэрэглэхгүй байх
     
  • Олон төрлийн согтууруулах ундааг хольж хэрэглэхгүй байх архи, дарс хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал гэрт нь хүргэж өгөх
     
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн бол автомашин жолоодохгүй байх

Мөн албан байгууллага ажилтнуудынхаа аюулгүй байдлыг хангахыг Эрүүл мэнд, спортын яамны Шуурхай удирдлагын төвөөс зөвлөж байна. 

Эх сурвалж: НЭМГ