Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

Гитлерийн зураг 130 мянган еврогоор зарагджээ

Зууны мэдээ
2014 оны 11 сарын 24
Зууны мэдээ
Зураг зураг

Өнгөрсөн бямба гаригт Германы “Weidler” дуудлага худалдаанд Адольф Гитлерийн зурсан “Хөгшин ратуша” зураг 130 мянган еврогоор зарагдсан байна.

Гитлерийн зурсан зургийг Ойрхи Дорнодоос ирсэн нэгэн цуглуулагч худалдан авчээ. Зургийн дуудлага худалдааны анхны үнэ 4.5 мянган евро байв. Гитлер “Хөгшин ратуша”-г 1914-1915 онд усан будгаар зуржээ.

Түүнчлэн зургийн хамт эх хувь нь мөн гэсэн баталгажуулалтын сертификаттай юм. Дуудлага худалдаанаас олсон мөнгөний 10 хувь л хүмүүнлэгийн үйлсэд зориулагдах аж. Үүнээс өмнө “Weidler”-ийн дуудлага худалдаагаар Гитлерийн зурсан таван ч зураг худалдаалагдаж байжээ. Тэднээс хамгийн үнэтэй нь 2012 онд 40 мянган ам.доллараар зарагдсан байна.

Зураг