Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

Соёлтой хэрэглээг сурталчлах нь буруу юу

ikon.mn
2014 оны 10 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатарын гудамжаар явахад тав алхаад нэг баар, цэнгээний газар, арав алхаад нэг архины дэлгүүр тааралддаг байсан цаг саяхан. 

Харин сүүлийн жилүүдэд архи согтууруулах ундаа зардаг, түүгээр үйлчилдэг газрууд харьцангуй цөөрч, байгаа хэд нь хэрэглээний соёлыг түгээхэд анхаарах болсон. Нөгөө талаар зөвхөн кофегоор үйлчилдэг кафе, лоунжууд ч олон болжээ.

Саяхан л гэхэд “Cafe bene” гэж дэлхийн олон улсад салбартай кофе шоп Монголд үүдээ нээв. Уг кофе шопын нээлтэд БШУ-ы сайд Л.Гантөмөр оролцож, Солонгосын нэрт жүжигчний хамт тууз хайчилжээ. 

Оюутан залууст архи битгий уугаарай хэмээн захидаг  Л.Гантөмөр сайд үүгээрээ залуучуудыг архи согтууруулах ундаанаас татгалзаж соёлтой хэрэглээнд уриалан дуудсан хэрэг байв. 

Гэтэл түүнийг Солонгосуудыг дэмжлээ, сурталчиллаа гэж зарим хэвлэлд муулжээ. Харин залуу сайд соёлтой хэрэглээ, брэнд кофег сурталчилсан нь юуны буруу байх билээ.