Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Туул голын сав газрын хур хогийг цэвэрлэнэ

ikon.mn
2014 оны 10 сарын 31
iKon.MN
Зураг зураг

НМХГ-т

09:00 цагт: НМХГ-ын даргын зөвлөлийн хурлаар Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалт, Сонгинохайрхан дүүргийн “Эрүүл жаргал” эрүүл мэндийн төв, Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй улсын цэцэрлэгүүдэд санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнгийн тухай нээлттэй хэлэлцэнэ.

Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд

09:00 цагт: “Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэргийг ял шийтгэлгүй үлдээхийг эцэслэх олон улсын өдөр”-т зориулсан “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө бол хүний эрх” уулзалт ярилцлага эхэлнэ.

 Буянт-Ухаа боомтод

10:00 цагт: МХЕГ-аас Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны үйл ажиллагаа, ЭБОЛА вирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, бэлэн байдалтай танилцана.

МН мэдээллийн төвд

11:00 цагт: "Бизнес эрхлэгчдийн орчин дахь авлигын нөхцөл байдал" тав дахь судалгааны дүнг танилцуулна.

СХД-ийн 20-р хороо, "Буян кашмер" ХХК-ийн урд үеийн далангийн хажууд

11:00 цагт: Туул голын сав газрын онцгой хамгаалалтын бүсийн хур хогийг ачих явцтай танилцана.

Жанцангийн буудал, “GMG” худалдааны төвийн Зүүн талд

11:40 цагт: Жанцангийн буудлаас Баянхошууны эцсийн буудал хүртэлх 0,5 км зам шинэчлэлийн ажлын нээлтийн ажиллагаа болно. 

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн үүдэнд

 12:00 цагт: Шар хад-Ботаник чиглэлд барьсан 2.36 км шинэ замыг нээх ёслол болно.

Хэвлэлийн Хүрээлэнгийн Мэдээллийн танхимд

14:00 цагт: Цахим сэтгүүлзүйн шинэчлэл, Сошиал медиа, сэтгүүлч ба блог хөтлөгчийн ялгаа, сошиал медиаг амжилттай ажиллуулах зарчмууд, цахим ертөнцийн хэрэглэгч сэтгүүлчээс юу хүсдэг вэ зэрэг сэдвээр мэдлэг олгох сургалт болно.