Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

Мусульман эмэгтэйчүүдийн тэмцэл

Б.Даваахүү
2014 оны 10 сарын 23
Монголын мэдээ
Зураг зураг

Энэ зураг дэлхийн хэвлэлийн шилдэг гэрэл зураг шалгаруулах 53 дахь удаагийн World Press Photo-2010 наадмын шилдэг гэрэл зургаар шалгарчээ.

2009 оны зургадугаар сарын 12-нд болж өнгөрсөн Ираны 10 дахь Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг олон нийт, сөрөг хүчин хүлээн зөвшөөрөхөөс татгалзсанаар нийслэл Тегеран зэрэг томоохон хотуудад эмх замбараагүй байдал үүссэн билээ.

Сонгуулийн санал тооллогын дүнд Махмуд Ахмадинежад 66 хувийн саналаар ялалт байгуулж, дахин сонгогдсон бол бие даан нэр дэвшигч Мир-Хосейн Мусави 33 хувийн санал авч ялагдаж байжээ. Гэвч сонгуулийн дүнг сөрөг хүчнийхэн эсэргүүцэж, дахин сонгууль явуулахыг шаардсан аж.

Тэдний энэхүү шаардлагыг ард түмэн ч дэмжиж, эсэргүүцлийн хөдөлгөөн зохион байгуулах болсон байна. Гэсэн ч, эрх баригчид тэдний шаардлагыг хүлээж аваагүйгээр барахгүй, жагсагчдыг хүч хэрэглэн тараасан бөгөөд энэ үеэр 32 хүн хорвоог орхижээ.

Хэдийгээр, зургаадугаар сарын 24-нд болсон эсэргүүцлийн жагсаалыг эрх баригчид хүч хэрэглэн тарааж дөнгөсөн ч, хилэгнэсэн иргэд байшингийн дээвэр, тагтан дээрээсээ ч гэсэн эрх баригчдын үйлдлийг буруушаан үзэл боддоо илэрхийлсээр байсан аж.

Мусульман шашинтай иран эмэгтэйчүүд ч сонгох эрхийнхээ төлөө тэмцэж байсныг нотлох энэхүү түүхэн агшныг Италийн гэрэл зурагчин П.Мастурзо фото зургийн хальснаа буулгажээ.

“Энэ зураг аугаа түүхийн эхлэлийг харуулж чадсан. Зургийг харахад л сэтгэл минь хөдөлж байсан” хэмээн тус тэмцээний шүүгч Карабуда Эсер хэлсэн байдаг.

Мастурзогийн энэ зураг дэлхийн 5847 гэрэл зурагчны 100 гаруй мянган бүтээлээс шалгарсан байна.

Зураг