Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

УУЛ УУРХАЙН НӨЛӨӨГӨӨР УХАГДАЖ ЭВДЭРСЭН ГАЗРУУД

ikon.mn
2014 оны 9 сарын 30
iKon.MN

Хэдийгээр уул уурхайн салбар нь Монгол Улсын эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдолтой ч уул уурхайн компаниудын хариуцлагагүй байдлаас улбаалан газрын доройтлыг бий болгож байгаа үндсэн хүчин зүйлийн нэг байсаар байна.

Ашигт малтмал олборлох, барилгын материал бэлтгэх, авто зам тавих, геологийн эрэл хайгуул хийх, барилга байгууламж барих явцад байгалийн хөрсийг хуулах, шороон далан, овоолго бий болгох, шуудуу татах зэргээр газрын төрх байдлыг өөрчилж техникийн гаралтай хөрсний эвдрэл ихээр бий болж байна.

Зэрэгцээд хүнд машин механизмаар эмх замбараагүй олон зам гаргаж, тоос бужигнуулан орчныг их хэмжээгээр доройтуулж байна. 

2012 онд ухагдаж эвдэрсэн нийт 9856.3 га газрыг задлаж харвал:

График дээгүүр хулганаа чирж дэлгэрнгүй мэдээлэл харах боломжтой.

 

Мөн 2012 оны мэдээгээр ашигт малтмалын олборлолтоос Монгол улсын хэмжээнд хамгийн их эвдэрсэн газрууд

  • Сэлэнгэ аймагт 2735 га /Хамгийн их/
  • Өмнөговь аймагт 1511.34 га,
  • Ховд аймагт 709 га,
  • Өвөрхангай аймагт 683.5 га байна. 

Нөхөн сэргээлтийн байдал 

График дээгүүр хулганаа чирж дэлгэрнгүй мэдээлэл харах боломжтой.

Тайлбар: Уулын ажилд хамрагдсан талбай нь тухайн жилдээ нөхөн сэргээлт хийнэ гэж тооцон гаргасан урьдчилсан тооцоо, харин нөхөн сэргээгдсэн талбай нь урьдчилан тооцсон хэмжээн дээр зарим тохиолдолд цөмөрч орсон газар, эвдэрч нурсан барилга байгууламжийн суурь, хайгуулын ажил хийгдсэн талбай нэмэгдэн  өөрчлөгдсөн тоон үзүүлэлт юм.

Нөхөн сэргээлтийг дотор нь техникийн болон биологийн гэж 2 ангилдаг.

Техникийн болон биологийн нөхөн сэргээлтэнд хамрагдсан талбайн хэмжээг 2013 оны байдлаар харуулбал: 

График дээгүүр хулганаа чирж дэлгэрнгүй мэдээлэл харах боломжтой.

Тайлбар: техникийн нөхөн сэргээлт гэдэг нь эвдэрсэн газрыг нийтийн хэрэгцээнд тодорхой зориулалтаар ашиглахад бэлтгэх нөхөн сэргээлтийн анхан шатны ажил байдаг бол биологийн нөхөн сэргээлт нь техникийн нөхөн сэргээлт хийсэн газарт хөрсний үржил шимийг сэргээх, ургамалжуулах зорилготой хийгдэх агротехник, фитомелиорацийн ажлыг хэлнэ.

Байгаль орчин болон Нөхөн сэргээлтэнд зарцуулсан зардал

График дээгүүр хулганаа чирж дэлгэрнгүй мэдээлэл харах боломжтой.


"Байгаль орчныг хамгаалах тухай" хуулийн заалтаас…

31.4. Байгаль орчинд сөрөг нөлөөлөл бүхий үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагааныхаа сөрөг нөлөөллийг бууруулах, зогсоох болон байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлыг жил бүр төсөвтөө тусган хэрэгжүүлэх


Эх сурвалж: БОНХЯ www.mne.mn