Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

Цэц Д.Сугарыг дахин авч үлдлээ, гэхдээ...

Б.Заяа, Зууны мэдээ
2014 оны 9 сарын 18
Зууны мэдээ
Зураг зураг
Үндсэн хуулийн Цэцийн ги­шүүн Д.Сугар

МИАТ-ийн хэрэгт холбогдуулан Дүүргийн I прокурорын газраас Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын эрхийг түдгэлзүүлэх саналыг Цэцэд тавиад байсан юм.

Үүний дагуу Үндсэн хуулийн цэцийн гишүүд өнгөрсөн баасан гарагт хуралдаж, “...Д.Сугарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй” гэсэн дүгнэлтийг гаргажээ. Энэ шийдвэрээ албан бичгээр Дүүргийн I прокурорын газарт илгээсэн байна.

Цэц уг шийдвэрийг гаргахдаа Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн Тавдугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасан “...Цэцийн гишүүн гэмт хэрэгт холбогдсон бол түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг энэ тухай эрх бүхий байгууллагын санал, шийдвэрийг хүлээж авснаас хойш 14 хоногийн дотор Цэц хэлэлцэж шийдвэрлэнэ” гэснийг үндэслэл болгон шийдвэрлэж, Д.Сугарт холбогдох хэргийг заавал бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхгүйгээр шалгах боломжтой гэж тайлбарлажээ.

Үнэн хэрэгтээ Цэцийн хариуд дурдсан шиг Д.Сугарын бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүйгээр шалгах хуулийн заалт байдаг юм байна. Тодруулбал, Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн Тавдугаар зүйлийн 5.3-т “Цэцийн гишүүн гэмт хэрэг үйлдсэнийг шүүх тогтоосон, эсхүл хууль зөрчсөн нь шүүхээр тогтоогдсон бол түүнийг Цэцийн гишүүнээс нь эгүүлэн татах тухай Цэцийн шийдвэр, анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурал эгүүлэн татаж болно” гэж заажээ.

Үүгээр бол Д.Сугарыг цэцийн гишүүн хэвээр нь шалгаж, асуудлыг нь шүүхээр шийдвэрлэх боломжтой ажээ.

Зураг