Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

Си Зиньпиний санаачилсан “Шинэ Торгоны зам” эдийн засгийн бүсэд Монгол багтах уу

Х. Батсайхан
2014 оны 9 сарын 16
Монголын мэдээ
Зураг зураг

ОХУ-ын бодлого Ази руу чиглэ­сэн­тэй холбоотойгоор манай улсад хоёр хөрштэйгөө харилцаагаа эр­чимжүүлэх зайлшгүй шаардлага бий болоод байгаа билээ.

Үүнтэй хол­боотойгоор ОХУ-тай дамжин өн­гөрөх тээврийг хөгжүүлж, БНХАУ-ын байгуулж буй “Торгоны шинэ зам” эдийн засгийн бүсэд баг­тах явдал бидний шинэ зо­рилт болоод буй. 

Гэвч энэхүү зо­рилтыг биелүүлэхийн тулд га­даад харилцаандаа баримталж ир­­сэн “аливаа эвсэлд үл нэгдэх” уламж­лалт бодлогоосоо татгалзах хүнд­хэн сорилт тулгарч байх шиг бай­на. Өөрөөр хэлбэл, Монгол Улс Шан­хайн хамтын ажиллагааны бай­гууллагад элсэх лоббиг хоёр хөрш идэвхитэй явуулж байгаа бө­гөөд бидний хүсээд байгаа дам­жин өнгөрөх тээвэр, “Торгоны шинэ зам” эдийн засгийн бүсэд баг­тах эсэх асуудалтай холбоотой болж ирлээ.

“ММ” энэ удаа хоёр хөршийн хүсээд байгаа “ШХАБ-ын жин­хэнэ гишүүнээр элсэх” асуу­дал болон “Си Зиньпин санаа­чил­сан” гэх то­дотголтой ч үнэн­дээ 2009 оноос эх суурь нь та­вигд­чихсан “Торгоны шинэ зам” төс­лийн талаар хөн­дөж байна.  

“Торгоны зам”-ын тухай

2000 гаруй жилийн өмнөөс ашиг­лагдаж байсан Ази-Ев­ропыг хол­босон их замыг дэл­хий нийт ерөн­хийд нь “Торгоны зам” гэж нэр­лэдэг. Түүхийн урт хугацаанд бал­ран арилж, ши­нээр гарч ирж бай­сан ч мон­голчуудын мандан бад­ралын үед ач холбогдол нь ихэсч, өр­нө, дорныг холбосон гол су­дас болж, дэлхийн хөгжилд чу­хал үүрэг гүйцэтгэсэн гэж тоо­цогддог. Торгоны их зам нь Хятадын эртний Хан улсын нийс­лэл Чанань хотоос эхэлж, умард, өм­нөд нутаг руу хоёр са­лан явсаар Ганьсу муж, Шин­жаанаар дамжин БНХАУ-аас гарч, Дундад Азийн улс ор­нуу­даар дамжин Энэтхэг, Араб, Перс, Туркт хүрдэг байжээ. 

Энэ­­хүү түүхэн ач холбогдол бү­хий авто замын сүлжээг сэр­гээх ажил БНХАУ-ын санаа­чил­гаар хийгдэж байгаа юм. Зам баригдсанаар БНХАУ Ев­роптой хийх худалдаагаа үлэмж өргөжүүлэх боломжтой бо­­лох бөгөөд зам дайрч өн­гөр­сөн улсуудад ч үлэмж өгөө­жөө хайрлах боломжтой гэ­дэг утгаараа Төв Азийн ул­сууд ихээхэн сонирхож, эдү­гээ эрчээ аваад байгаа юм. 

Бү­тээн байгуулалтын ажил нь 2009 онд Казахстанд “Баруун Европ-Баруун Хятад” нэрийн дор хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2016 он гэхэд дуусгавар болно. “Торгоны шинэ зам” дайрч өнгөрөх, хуучин ЗХУ-ын бүрэл­дэ­хүүнд багтаж байсан Дундад Азийн бусад улс орнуудын хувьд зам байгуулах санхүүгийн хувьд дутагдалтай байгаа нь төслийг хойш татах шалт­гаан байсан. Гэвч БНХАУ хө­рөнгө мөнгөөр туслан бүтээн бай­гуулалт үр­гэлжилсээр байгаа юм. 

Сая Та­жикистаны нийслэл Душанбед бол­сон ШХАБ-ын ээлжит чуулган дээр бүс нутагт автозамын сүл­жээг сайжруулах чиглэлээр та­ван тэрбум ам.доллар гаргахад бэлэн гэж мэдэгдсэн нь үүний нэг жишээ юм. БНХАУ-ын энэ мэт хэт мэ­риймтгий энэ байдал ялангуяа ОХУ-ын зүгээс болгоомжлолыг тө­рүүлж байгаа ч яаж ч чадахгүй байна. 

“Торгоны зам” сэргэснээр ямар үр дүн гарах вэ

БНХАУ Дундад Азийн Казахс­тан, Тажикистан, Киргизстан зэ­рэг ор­нуудад ашигт малтмалын олон тооны ордуудыг эзэмших бол­сон бөгөөд “Тор­гоны зам” сүл­жээ сэргэснээр эд­гээр ордоос ол­бор­ло­сон ашигт малт­малыг зөөх, нутгийн гүнд ав­чирч боловс­руу­лаад буцаагаад Ев­ропын орнууд руу гаргах бо­лол­цоо бүрдэнэ. БНХАУ-ын Төрийн зөв­лөлийн Ерөн­хий сайд Вэн Зябао 2009 оны есдүгээр сард бол­сон Давосын чуулга уулзалт дээр “Шинжлэх ухаа­ны шинэчлэл нь “Хятадад үйлд­вэрлэв” гэснийг “Хятадад бү­тээв” гэсэн ойлголт руу шилжих ажилд гол үүрэг гүй­цэтгэнэ” гэж мэдэг­дэж байсан. 

Энэ нь шууд ут­гаараа аутсорсинг хий­хээ больж, өөрс­дөө өндөр тех­нологиор эц­сийн бүтээгдэхүүн үйлд­вэрлэдэг бол­но гэсэн үг. Харин энэ бүтээг­дэхүүнийг борлуулах гол зах зээл нь Баруун Европ, тээ­вэр хийх зам нь “Торгоны шинэ зам” байх юм. 

Монгол Улс нэгдэх боломжтой юу

Монгол Улс дэлхийд хаана ч бай­даггүй онцлог чанар бүхий мал аж ахуй, байгалийн гаралтай түү­хий эдээ бэлэн бүтээгдэхүүн болгоод гадны зах зээлд худалдах хүсэлтэй. Баруун Европ бол бидний сонирхлыг зүй ёсоор татах том зах зээл мөн. Тиймээс Торгоны шинэ зам эдийн засгийн бүслүүрт баг­таж, автозамын сүлжээнд нэг­дэх нь том боломжийг бий болгоно.

Түүхэн талаасаа аваад үз­вэл, их замын дээрэмчдийн бал­гаар ашиглагдахаа байж, та­сарч бал­рахад хүрээд байсан Тор­гоны замыг монголчууд л ха­руул хам­гаа­лалттай болгож, ху­дал­­даач­дын аюулгүй байдлыг хан­гас­наар дээр дурьдсан түүхэн үүр­гийг гүйцэтгэх боломжийг бий болгосон. 

Мар­ко Пологийн тэмдэглэлд энэ та­лаар “Замын хоёр талаар өн­дөр мод тарьсан учир нүдээ аниад явсан ч төөрөхгүйн дээр нар­наас сүүдэрлэгдээд таатай, ха­руул хамгаалалт маш чанд байх учир дээрэмч тонуулчдаас айх аюулгүй, шөнө явсан ч бол­но” хэмээн тэмдэглэсэн нь бий. Үүнээс гадна “Чингисийн да­лан” гэж нэрлэгдсэн томоохон бай­гууламж манай улсын Хэнтий, Дор­нод аймгийн нутагт байдаг. 

Зүү­нээс баруун тийш 600 гаруй км үр­гэлж­лээд газар балран шингэсэн 1.5 метр урт, 10-15 өргөн энэхүү байгууламж нь /өндөр, өргөний харьцааг харсан ч/ далан гэхээсээ илүү замтай төстэй. Магадгүй, “Торгоны зам”-ын Монгол дахь салаа байхыг ч үгүйсгэх аргагүй юм. 

Тиймээс сэргээн байгуулагдаж байгаа “Торгоны шинэ зам”-д Монгол Улс нэгдэх эрхтэй. 2000-аад оны эхээр хэрэгжиж эхэлсэн “Мянганы зам” төслийн хэвтээ тэнхлэгийн автозамыг Казахстан юм уу БНХАУ-тай холбосноор бид “Баруун Европ” гэсэн том зах зээлийг нээж, өөрийн гэ­сэн оцлогтой бүтээгдэхүүнээ нийлүү­лэх боломж бүрдэх юм. Шинээр сэр­гээгдэж байгаа “Торгоны зам” нь зөвхөн авто зам ч биш, төмөр зам, далайн боомтууд бас хамаарч байгаа гэдгийг хэлэхээ мартсан байна. Хэрвээ бид энэ бүсэд багт­лаа л бол төмөр зам, автозам, да­лайн тээврийг хосолсон хүчирхэг сүл­жээнд холбогдож байгаа гэсэн үг юм.  

Ингэснээр зүүн тийш Хятад, ОХУ-ын боомтуудыг ашиглан да­лайд гарч, баруун тийш Ази, Ев­ро­пыг холбосон сүлжээнд нэгд­сэнээр Монгол Улс “хоёр гарц”-тай болж, худалдан авагчийн тоогоо нэ­мэгдүүлэх бодит боломж бүр­дэнэ. ОХУ, Барууны орнуудын хооронд “татагдсан хөшиг” улам зу­заарч, Монгол улс Баруун Ев­роп, ОХУ-ын аль, алинтай нь найр­саг харилцаагаа хадгалж чадвал бид­ний боломж бүр ч нэмэгдэнэ. Харамсалтай нь, хоёр хөршийн санал болгож буй “Шанхайн хам­тын ажиллагааны байгууллагад эл­сэх санал яг энэ эрмэлзлийг үгүйс­гэх болоод байна.  

Монгол Улс эдийн засагт ашигтай тодорхой үр дүн гаргаж байж ШХАБ-д нэгдэнэ

Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад ажиг­лагч гишүүний статустай. Үйл ажиллагаанд нь идэвхитэй орол­цо­ход ажиглагч гишүүний статус хан­галттай гэж үзэж, “жинхлэх” саналд эелдгээр татгалзсаар ирсэн билээ. Харин сая Душанбед болсон гурван талт уулзалтын дараа хийлгэсэн хэвлэлийн бага хурлын үеэр “Хэрвээ дамжин өнгөрөх тээвэр болон бусад асуудлаар бодитой алхам хийж, үр дүн гар­гасан тохиолдолд орж болох юм” гэсэн санааг илэрхийлсэн. 

Ерөнхийлөгч “Си Зиньпин, В.Пу­тин нар ШХАБ-д элсэх са­нал тавьсан уу” гэсэн асуултад “Энэ саналыг Орос, Хятад улсын Тө­рийн тэргүүн нар тавьсан. Өмнө нь ч тавьж байсан. Бид бол “За энэ саналыг маш хүндэтгэлтэй сон­сож байна” гэж хэлж байсан. Одоо­гийн бидний томъёолж бай­гаа томъёолол бол Монгол Улс их идэвхтэй ажиглагч орон бай­на. ШХАБ-ын үйл ажиллагаанд идэвхтэй оролцогч байна. 

Мөн бүс нут­гийн томоохон төсөлд Монгол Улс оролцох ёстой. ШХАБ-ын бай­гууллагын хүрээнд Монгол Улсын оролцоог хэрэгжүүлж байгаа. Дэд бүтцийн шинжтэй бидний со­нир­хож байгаа дамжин өнгөрөх тээ­вэр, Монгол Улсад холбогдох боломж­той гэж бид үздэг тэр хөн­гөлөлтүүд шийдвэрлэгдэхгүй яваад байгаа. Энэ асуудлаар хөрш хоёр улстай яриад л яваад байгаа. Тэгэхээр гурван талт ярилцъя, бүр ШХАБ-ын гишүүн болон ажиг­лагчийн хүрээнд томоохон дэд бүтцүүдэд оролцъё. 

Ялангуяа тө­мөр зам байна. Тэр байгалийн хий дам­жуулах хоолой байна. Мөн эр­чим хүч үйлдвэрлэж дамжуулж болох боломж байна. Тэгэхээр энэ боломжуудыг ярилцъя Европ, Азийн авто замаар холбогдох боломжууд байгаа. Тэр ажил руу оръё. Ийм үр дүнгүүд гарах ёстой гэж би харж байгаа.

Түүнээс биш зү­гээр нэг оролцоод хэдэн минут үг хэлээд хүмүүстэй гар бариад өнгөрөх биш. Энэ ажлаас илүү бодит ажлын үр дүнг хүлээж байна гэж бид хариулж байгаа. Бид бол идэвхтэй оролцоно. Одоохондоо ажиглагчийн статус нь бидэнд хангалттай юм. Бид саналаа маш тодорхой хэлж байгаа. Бид дамжин өнгөрөх тээвэр, эдийн засагт үр ашиг­тай зүйл дээр тохиролцсон то­хиол­долд орж болох юм гэ­сэн байр суурьтай байгаа” гэж ха­риул­сан юм. 

Түүний энэ мэдэгдэл олон ул­сын анхаарлыг шууд татсан байх ёстой. Учир нь, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага бол анх үүсэхдээ л терроризмтэй хамтарч тэмцэх, эдийн засгийн чиглэлээр хам­тарч ажиллах нэрийн дор энэ бүс нутаг дахь АНУ-ын оролцоог ху­мих бодлогыг явуулж ирсэн, Хя­тад, ОХУ зэрэг улсуудын Амери­кийн эсрэг тэнцвэртэй байдлыг хан­гах гэж байгуулагдсан олон ул­сын хамтын байгууллага юм.   

ШХАБ-аас бидэнд “урилга” ирүүлж байгаа ч АПЕК буюу Ази Ном­хон далайн орнуудын хамтын ажил­лагааны байгууллагад элсэ­хийг илүүд үзэж байгаа нь бидний га­даад бодлогодоо баримталдаг зар­чимтай холбоотой. Өөрөөр хэл­­бэл, Монгол Улс гадаад бодло­го­доо бүх улс оронтой ижижл тэгш хэмжээнд найрсаг харилцааг хөг­жүүлэх, “эвсэлд үл нэгдэх” зарчмыг баримталсаар ирсэн. Тиймээс “Бүс нутгийн хэмжээнд АНУ-ын нө­лөөг бууруулах зорилготой” бай­гуулагдсан гэгддэг Шанхайн хамтын ажиллагааны байгууллага бидний хувьд арай дэндүү “битүү сав” юм. Харин АПЕК бол арай өөр, манай улсын бодлогод нийцэж байгаа учраас механизмуудыг нь ашиглах боломж байна.  

Тиймээс Ерөнхийлөгчийн хэл­сэн үг Монгол Улс үнэтэй гэдгийг “гу­равдагч” гэгдэх нэр томъёонд хам­рагдаж байгаа их гүрнүүдэд са­нуулсан байх учиртай. Гагцхүү энэ байгууллагын гишүүнчлэл би­дэнд амин чухал болоод байгаа дэд бүтцийн төслүүдийн “барьцаа” бол­сон нь тоогүй.

Зураг