Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/12-НД НИЙТЛЭГДСЭН

Apple Watch мэдрэмж дамжуулдаг

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 9 сарын 12
IKON.MN
Зураг зураг

Саяхан зарлагдаж 2015 оны эхээр гарах Apple Watch ухаалаг бугуйн цаг харилцаа холбоог текст, дуу хоолойноос илүү сэтгэл хөдлөл, мэдрэмж дамжуулахаар бүтээгджээ.

Тухайлбал Apple Watch хэрэглэдэг хүмүүс хоорондоо хуруугаараа сараачсан дүрс зураг дамжуулж болно.

Олон үгний оронд зүгээр л смайл эсвэл зүрх зураад явуулчихаж болох ажээ.

Бас нэг сонирхолтой боломж нь зүрхнийхээ цохилтыг дамжуулах.

Хэн нэгнээс мэдээлэл аваад хариу сэтгэл хөдлөлөө илэрхийлэхдээ Watch-ынхоо лугшилт мэдрэгчийг ашиглан зүрхний цохилтоо илгээж болно.

Хүлээн авагч нь илгээгчийн зүрх яг одоо хэр түргэн цохилж байгааг хөдөлгөөнт дүрсээр харах гэнэ.

Мөн Apple-аас гаргасан хамгийн персональ төхөөрөмж гэж тодорхойлсон нь худлаа биш ажээ.

Шинэ Watch нь хайрцгандаа хуванцар, арьсан, металл зэрэг хэд хэдэн оосорны хамт ирэх гэнэ. Мөн Apple-ын биш гуравдагч үйлдвэрлэгчид өөр өөрийн онцлог хэв загвартай оосорнуудыг үйлдвэрлээд эхэлжээ.

Бас цагныхаа нүүрийг маш олон дизайны загваруудаас солих боломжтой. Тухайлбал хэд хэдэн классик болон дижитал цагны нүүр, тэдгээрээ фото зураг, цаг агаарын мэдээлэл, секундомер зэрэг олон хэрэглээтэй хослуулан байрлуулж болно.

Apple тэр салбарт нь хувьсгал хийж чадах итгэлтэй байгаа тохиолдолд л шинэ бүтээгдэхүүн гаргадаг гэдэг.

Тиймээс 2015 онд үнэхээр ингэж чадах эсэхийг нь харах үлджээ.

Apple Watch металл оосортой