Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

500 төгрөгөөр бүтэн өдөр зорчино

С.Уянга, Зууны мэдээ
2014 оны 8 сарын 20
Зууны мэдээ
Зураг зураг

Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан автомашины улсын дугаарыг тэгш сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг НЗДТГ-аас гаргажээ.

Тус хязгаарлалтыг өнгөрсөн жил ч мөн хийж байсан бөгөөд тэгш сондгойн хязгаарлалт  арав хоног үргэлжлэх юм. Хязгаарлалтыг энэ баасан гаригаас эхлэн 31-ныг дуустал хийнэ.

Тээврийн хэрэгсэл нь тэгш тоогоор төгссөн бол энэ сарын 22, 24, 26, 28, 30-ны өдөр замын хөдөлгөөнд оролцоно.

Харин сондгой тоогоор төгссөн бол 23, 25, 27, 29, 31 өдөр замын хөдөлгөөнд оролцох юм.

Энэ өдрүүдэд  Нийслэлийн тээврийн газраас иргэдэд нэг тасалбараараа  өдөржин үнэгүй явах эрх олгохоор болжээ.

Тодруулбал,  иргэд энэ сарын 22-31-ний өдрүүдэд нийтийн тээврээр бүтэн өдөр 500 төгрөгөөр зорчих юм.

Тухайн өдрүүдэд улаан, ногоон тасалбар гаргах бөгөөд автобусыг богино зайд явуулахаар болжээ.

Зураг