Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/19-НД НИЙТЛЭГДСЭН

22-ноос эхлэн автомашины дугаарыг тэгш, сондгойгоор нь хязгаарлахаар боллоо

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 8 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ТҮР зохицуулалтыг энэ сарын 22-ноос 31-ний өдрийг дуустал хийхээр боллоо.

Ингэхдээ 07:00-21:00 цагийн хооронд тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулах захирамжийг Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл дөнгөж сая гаргасан байна.

Жил бүр хичээлийн шинэ жил эхлэх үеэр замын хөдөлгөөний ачаалал ихэсч, түгжрэл үүсдэг учраас дээрх зохицуулалтыг хийх саналыг Нийслэлийн замын цагдаагийн газраас хотын даргад уламжилсан юм.

22-ноос эхлэн нийтийн тээврээр та дараах байдлаар зорчих боломжтой юм байна. 

Жолооч та энэ сарын 22-н буюу Баасан гарагаас эхлэн 31-нийг дуустал дараах хуваарийн дагуу замын хөдөлгөөнд оролцох хэрэгтэй болж байна.