Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/29-НД НИЙТЛЭГДСЭН

Украйнаас Орос руу сүүн бүтээгдэхүүн зөөвөрлөхийг хориглолоо

Б.Ууган, iKon.mn
2014 оны 7 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Долоодугаар сарын 28- ны өдрөөс эхлэн Орост Украйнаас сүүн бүтээгдэхүүн зөөвөрлөхийг хориглосон тухай Оросын хөдөө аж ахуйн хяналтын газраас мэдэгджээ. 

Правда сонины мэдээлснээр энэхүү шийдвэр нь мал эмнэлэг эрүүл ахуйн шаардлагууд удаа дараа зөрчигдсөнтэй холбоотой гэнэ. Түүнчлэн гар тээш, илгээмжнид ургамлын гаралтай бүтээгдэхүүн тээвэрлэхийг хоригложээ.

Оросын хөдөө аж ахуйн хяналтын газар энэ сэдвээр Украйны холбогдох албатай утсаар зөвлөлдөх санал тавьсан ч Украйны тал энэхүү саналаас татгалзсан байна. Энд дуулгахад Орос улс ойрын үед Украйнаас ургамлын бүтээгдэхүүн импортлохоос бүрэн татгалзахаар төлөвлөж байгаа бололтой. Өмнө нь Орос улс “Милкиленд Украйна” группын бүрэлдэхүүнд багтдаг бүхий л үйлдвэрүүдийн сүүн бүтээгдэхүүнийг зөөвөрлөхийг хориглоод байсан бол удалгүй Украйны “Лозовскийн сүүн үйлдвэр” компанийн бүтээгдэхүүнийг мөн хориглосон юм.