Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/06/24-НД НИЙТЛЭГДСЭН

Цаазлуулах ял авсан Судан эмэгтэй суллагдлаа

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 6 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Шариатын хатуу чанга хуулийн дагуу Христ шашинтай эртэй гэрлэсэн Ислам шашинтан эмэгтэйд Судан улс дүүжлэн хороох ял өгөөд байсан билээ.

Шоронд байх хугацаандаа Мэриам Ибрахим хэмээх энэ эмэгтэй хүү төрүүлсэн ба шүүхээс хүүхдийг нь хоёр нас хүртэл цаазлахыг нь хойшлуулаад байсан юм.

Ийнхүү ээж хүү хоёр шоронд хамт хоригдож байх хугацаанд олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд, Англи зэрэг өрнөдийн орнуудын зүгээс үзүүлсэн дарамт шахалтын үр дүн гарчээ.

Өчигдөр эмэгтэй, хүүгийн хамт шоронгоос суллагдаж, ялыг нь цуцалсан байна.