Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/31-НД НИЙТЛЭГДСЭН

Судан эмэгтэйн асуудал дэлхий нийтийн сэтгэлийг түгшүүлж байна

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 5 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Судан улс муслим шашны чанга хатуу хуультай орон. Гэхдээ тэнд бас цөөнх болсон христ шүтлэгтнүүд ч байдаг.

Тэгвэл Мэриам Ибрахим хэмээх нэгэн Судан эмэгтэй христ шашинтай эртэй гэр бүл болсныхоо төлөө дүүжлүүлж үхэх ял аваад байна.

Эмэгтэй өөрийгөө муслим шашинтан биш, багаасаа христ шашинд ойр өссөн гэж үздэг. Харин Суданы шүүх түүний эцгийг муслим шашинтан байсан тул итгэл үнэмшлээсээ урваж өөр шашинтантай гэрлэсэнд тооцож ийм ял оноожээ.

Гэтэл эмэгтэй жирэмсэн болсон байсан тул шүүхээс хүүхдээ төрүүлэх, хоёр нас хүртэл нь шоронд өсгөхийг зөвшөөрчээ. Харин үүний дараа ялыг гүйцэтгэх юм.

Одоо хүү нь 20 сартай, шоронд ээжтэйгээ өсч байна. Нөхөр нь болох АНУ-ын иргэн Даниел Вани байнга эхнэр, хүүхдээ эргэж очдог.

Хүү хоёр нас хүрэх хугацаа ойртох тусам байдал улам хүнд болж байна.

Дэвид Вани хүүгийн хамт

Эмэгтэйг ялаас хэлтрүүлэхийн тулд Эмнести Интернэшнл байгууллага сайн дурынхны хөдөлгөөн өрнүүлж Суданы засгийн газарт шаардлага хүргүүлээд байгаа юм.

Барууны удирдагчид мөн Суданы эрх баригчдыг шүүмжилж байна. Британий ерөнхий сайд Дэвид Камерон, Мэриамыг суллагдах хүртэл Суданы засгийн газарт тасралтгүй шахалт үзүүлнэ гэдгээ мэдэгдээд байгаа юм.

Ийнхүү нэгэн гэр бүлийн амьдрал шашны харанхуй бүдүүлэг дэглэмээс болоод аюулд өртөөд байна.