Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/06/09-НД НИЙТЛЭГДСЭН

Порошенко Украйны дайныг зогсоохоо мэдэгдлээ

Б.Ууган, iKon.mn
2014 оны 6 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Украйны дорно зүгт болж буй цус асгаруулсан үйл явдалд тун удахгүй цэг тавигдах бололтой. 

Интерфакс агентлагийн мэдээлснээр өчигдөр буюу зургаадугаар сарын наймны ням гаригт Украйны Ерөнхийлөгч Петр Порошенко “энэ долоо хоногт” дорнодод цус асгаруулж буйг зогсооход бэлэн тухай мэдэгджээ. 

“Улс төрийн сонирхол итгэл үнэмшил ямар байлаа ч гэсэн Донбассд амьдарч буй Украйны иргэн бүрийн аюулгүй байдлыг хангах”-ын тулд улсын хилийг бэхжүүлэх нь нэн тэргүүний зорилт хэмээн Порошенко мэдэгдсэн байна. 

Тэрбээр энэхүү мэдэгдлээ Киевт болсон Украйны дорнод хэсэгт энх тайвныг тогтоох энхийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх гурван талт бүлгийн хуралдааны үеэр хийсэн байна. 

Энэхүү хуралдаанд Европийн аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн төлөөлөгч Хаиди Тальявини, ОХУ-аас Украйнд суугаа элчин сайд Михаил Зурабов нар оролцсон байна.
 



Энд сануулахад Владимир Путин Ангела Меркель, Франсуа Олланд нарын хажууд Порошенкотой хоромхон зуур ярилцсан юм.

Оросын Ерөнхийлөгч Украйны дорнод хэсэгт болж буй хямралыг зохицуулах тал дээр хийх гэж буй алхмыг нь нааштайгаар үнэлсэн ч Киев болон Донецкийн босогчдын хооронд хийгдэх хэлэлцээрт Москва оролцох бодолгүй байгааг онцолжээ. Үүнийгээ тэрбээр Орос улс сөргөлдөөний нэг тал биш хэмээн тайлбарласан байна.