Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/25-НД НИЙТЛЭГДСЭН

Хэн юу хэлэв

Б.Тогтох
2014 оны 4 сарын 25
Монголын мэдээ
Зураг зураг
УИХ-ын гишүүн Ж.Батзандан

Ж.Батзандан: Намайг шалгуулахаар хэн нэгэн хүсэлт өгөөгүй
 
Өнгөрөгч долоо хоногт УИХ-ын гишүүн Зас­гийн газрын ги­шүү­нээр ажиллахгүй байх тухай асуу­­дал олны анхаарлын төвд бай­лаа. Эрхэм гишүүд ч энэ асууд­лыг тойруулан өөр өөрс­дийн байр суу­рийг илэр­хийл­сэн бөгөөд эн­дээс цойлсон нэг гишүүн нь Ж.Бат­зан­дан. 

На­мынхаа эсрэг кноп дарж, Зас­гийн газрыг тогтворгүй бай­далд түлх­сэн буруутнуудын нэг гэг­дээд байгаа түүнийг намаас нь хөө­нө, бүр АТГ-т шалгуулахаар өг­сөн гэх мэдээлэл тарсны да­раа хэв­лэлд ярилцлага өгсөн юм.

Ж.Батзандан: Намайг АТГ-т шал­­гуу­лахаар өгсөн гэдэг нь худлаа мэ­­дээлэл байсан.

Түүнч­лэн, “Би Монгол Ул­сын Ерөн­хийлөгч болно” гэ­сэн утга бү­хий ярилцлага өг­сөн түүний мэ­дэгдэл олны анхаар­лыг зүй ёсоор татлаа. Ж.Бат­зандан гишүүн “Нэг их да­рамтлаад байгаа зүйл байх­гүй. 

Бүл­гийн хуралдааны үеэр бие биедээ хатуу ширүүн үг хэлэх бол зөндөө байдаг. Намаас хөө­нө, хасна гэсэн уурласан, бу­химдсан хү­мүүсийн яриаг улс­төрд явж бай­гаа хүн тоох хэ­рэггүй гэж би боддог. Гэхдээ улс­төрчид соёл­той байх ёстой. Гэр бүл, найз нө­хөд, намын нө­хөд­дөө хэлж бо­лохгүй үг гэж бас байх ёстой.  

Тэ­рийгээ ма­найхан бас мэдэж бай­гаа байл­гүй дээ. Тиймээс би да­рамт­­луулаад, сэтгэл санаагаар уна­­сан зүйл алга.  Намайг АТГ-т шал­­гуу­лахаар өгсөн гэдэг нь худлаа мэ­­дээлэл байсан. На­мын дарга, АТГ, Цагдаагийн ерөн­хий газраас тод­руулахад на­майг шалгуулахаар хэн нэгэн хү­сэлт өгөөгүй гэсэн” хэ­мээн ярьсан юм. Түүнчлэн, на­мын дарга намайг ална тална гэж хэлсэн гэх мэтээр багагүй улс­төржсөн, маргаан дагуулсан юм.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа

С.Одонтуяа: АН-ын гишүүний санал засаг огцруулахад нөлөөлбөл намаас гаргана 

-УИХ дахь АН-ын бүлгийн дэд даргын албан тушаалыг авс­­наа­саа хойш бүлгийн байр суу­рийг төдийлөн илэрхийлж бай­гаа­гүй С.Одонтуяа гишүүн да­ваа га­рагт мэдээлэл хийхдээ олон хү­нийг гайхшруулсан бас алмай­руул­сан мэдэгдэл хийсэн юм. Учир нь түүний мэдэгдлийн да­раа Ард­чилсан нам анархизм тог­тоож, ги­шүүдээ дарамталж бай­на гэх сө­рөг пиар маш их яв­лаа. 

С.Одон­туяа гишүүн намын дүр­мийг та­нил­цуулсан ч энэ нь гишүү­дээ хайрцагладаг, Ардын намаас ял­гаагүй дарангуйлал тогтсон нам болж гэх хардлагын эх үндэс бол­сон. Зарим нэг гишүүд нь ч энэ үгэнд нь тоглолт хийж, өнгөрөгч до­лоо хоногт багагүй сенсаацилсан гэхэд болно. 

С.Одонтуяа гишүүн “Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-аас эцсийн шийдвэр гараагүй байна. Ардчилсан намын дү­рэмд зо­хицуулалт байдаг, тэр нь Засгийн газ­рыг огцруулсан тохиолдолд гэ­сэн өгүүлбэрээр бий. 

Тодруулбал, Ардчилсан намын гишүүний өгсөн санал Засгийн газрыг огцруулахад нөлөөлсөн бол тухайн ги­шүүдийг намаас гаргана. Хувь хүний сон­голтоор саналаа өгөх эрхтэй ч яах гэж УИХ-д намын бүлэг байдаг би­лээ. 

Бүлгийн гишүүний хувьд хувь хүний сонголтоор саналаа өгөх эрхтэй ч бүлгийн шийдвэрээ да­гах нь үүрэг байдаг. Гэхдээ энэ асуу­далд эцсийн шийдвэр гарахыг хү­лээх хэрэгтэй” хэмээн байр суу­риа илэрхийлсэн билээ. 

УИХ-ын гишүүн М.Батчимэг

М.Батчимэг: Ерөнхийлөгч хуулийг 2016 оноос мөрдөхгүй бол хориг тавина гэж хэлсэн 

-Бас л давхар дээлтэй хол­боотой асуудал. Гэхдээ өнөөд­рийн улс тө­рийн хүрээнд хү­лээлт үүсгээд бай­гаа Ерөн­хийлөгчийн шийдвэр яаж гарах бол гэдэг асуудлыг хөндсөн уч­раас сонирхолтой сэдэв. Учир нь УИХ-ын гишүүн М.Батчимэг Ерөн­хийлөгчийн хамгийн ойрын хүн.

Гишүүн байхаасаа өм­нө зөв­лөхөөр нь ажиллаж бай­сан уч­раас Ерөнхийлөгч ямар бо­дол­­той байгааг ги­шүү­ний ярилц­ла­гаас бү­рэн хар­чихаж болмоор. М.Бат­чи­мэг гишүүн “Би энэ хуулийг бат­луу­лахын төлөө байгаа. Зөвхөн ху­гацааны хувьд 2014 оноос эх­лэн мөрдөх ёстой гэж бодож бай­сан зарчмын байр сууриасаа л алхам ухарсан. 

Сүүлийн хоёр сар хөшигний цаана өрнөсөн улс тө­рийг анхааралтай ажигласны да­раа ийм сонголт хийхэд хүрч байна.

М.Батчимэг: УИХ 2014 оноос мөрдөхөөр баталбал нэг бол энэ хууль огт байхгүй болох, эсвэл улс оронд хүсээгүй улс төрийн хямрал буй болох нөхцөл бүр­дэж байна гэж би харж байна.

УИХ 2014 оноос мөрдөхөөр баталбал нэг бол энэ хууль огт байхгүй болох, эсвэл улс оронд хүсээгүй улс төрийн хямрал буй болох нөхцөл бүр­дэж байна гэж би харж байна. “Чоно борооноор” гэдэг шиг бужигнуулж байгаа хү­мүүс олон байна. Хууль са­наач­лаг­чийн хувьд Ерөнхийлөгч эх­нээ­сээ ойлгомжтой хэлсээр ир­­сэн. 

Хуулийг мөрдөх хугацаа 2016 оноороо үлдэхгүй бол энэ хуульд хориг тавина гэж. Бас хуу­лийг татаж ч болох хувилбар яригд­сан байдаг. Хоригийг УИХ хүлээж авах эсэх дээр эр­гэл­зээ гарвал са­наачлагчийн хувьд хуулийг бат­лаг­дахаас нь өмнө эргүүлэн татчих ху­­вилбар Ерөнхийлөгчид бий гэсэн үг. 

Өнгөрсөн онд Хэв­лэлийн эрх чөлөөний хуулийг хэ­лэлцүүлгийн шатанд нь эр­гүүлэн татаж байсан явдал ми­ний санаанд одоо ч тод хэ­вээрээ байна. Тиймээс энэ хуу­лийг батлуулах нь эхний том ал­хам гэж би ойлгож байгаа” хэ­мээн ярьсан юм. Тэгэхээр Ерөнхийлөгчийн хатуу байр суурь ганхахгүй бол МАН-ын хийгээд байгаа улс төрийн тоглолт ямар ч үр дүнгүй болох нь ээ.

Зураг