Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

Чуулганы хуралдаанаар таван хууль баталлаа

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 4 сарын 24
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь

  • Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
  • Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
  • Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг байлаа.

Хуулийн төслүүдийг танилцуулсны дараа гишүүд асуулт асуув. Тухайлбал,

- УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Сүүлийн үед бизнес эрхлэгчдийг ялих ялихгүй зүйлээс болж шалган дарамтлах болсноос бизнес эрхлэх боломжгүй болж байна гэсэн гомдол иргэдээс их ирэх боллоо. Эрүүгийн хуулийг бүхлээр нь хэдийд ярих вэ? 

- Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж, Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газар хэлэлцсэн байна. Энэ хуулийн төсөл УИХ-д өргөн баригдах шатандаа яваа.

Ингээд нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар дараах хуулиудыг баталлаа.

  1. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
  3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 
  4. Мөн Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай 
  5. Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 

Мөн “Амгалан” дулааны станцын тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжлээ

Эх сурвалж: УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс