Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/04-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Сэр-Од эх орныхоо нэрийн өмнөөс уралдахгүй болжээ

Д.Жавхлан
2014 оны 4 сарын 4
Зууны мэдээ
Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од

Японы Нагано хотод өвлийн олимп зохиогдсоны дурсгалд зориулсан марафон гүйлтийн олон улсын тэмцээн энэ сарын 20-нд болно.

Шинэ оны өмнөхөн Японы “NTT” компанитай гэрээ байгуулсан манай улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од энэ уралдаанд арлын орны нэрийн өмнөөс оролцох юм.

Тэрээр өнгөрсөн сараас Монголын Үндэсний шигшээ багаас албан ёсоор гарсан байна.

Түүний эхнэр О.Оюунтуяа нөхрийнхөө дасгалжуулагчаар ажилладаг юм.

Гэтэл эхнэрийг нь Үндэсний шигшээ баг бүрэлдэхүүндээ багтаагаагүйгээс Б.Сэр-Од Японыг нэгмөсөн сонгоход хүрсэн бололтой.

Одоогоор манайдаа ганц гэж болох марафон гүйлтийн тамирчин Б.Сэр-Од албан ёсоор арлын орны иргэн болоогүй байгаа боловч дахин эх орныхоо нэрээр олон улсын тэмцээнд оролцохгүй боллоо

Зураг