Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/05-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Сэр-Од Японы тамирчин боллоо

Д.Мөнх
2014 оны 2 сарын 5
Зууны мэдээ
Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од

Японы Ойта мужид cap шинийн өдрөөр болдог уламжлалт “Бэппү Ойта майничи” марафонд манай гавьяат тамирчин Б.Сэр-Од урилгаар оролцлоо.

Тэрээр эл уралдаанд өмнө нь түрүүлж байсан туршлагатай нэгэн. 63 дахь жилдээ болж буй тус тэмцээний аваргаар Уганда улсын Абрахам Киплимо хоёр цаг 09 минутын амжилтаар бариалав.

Тэгвэл тэмцээн зохион байгуулагч орны тамирчин Имай Масато тэргүүлэгчээс ердөө долоо секундээр хоцорч дэд байрт оров.

Б.Сэр-Од хоёр цаг 10 минутын хугацаагаар замаа дуусгаж дөрөвдүгээр байрт бичигдсэн юм. Сонирхуулахад уг тэмцээний дараа гавьяат тамирчин Б.Сэр-Од сэтгүүлчдэд мэдээлэл хийжээ.

Тэрээр ирэх дөрөвдүгээр сараас эхлэн Япон улсад ажиллаж амьдрахын сацуу, тус улсын “NTN” компанийн нэрээр уралдах болсноо хэлсэн юм.

Түүний байгуулсан гэрээ ирэх онд дуусах гэнэ.

Зураг