Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/27-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхий сайд хамтрагч руугаа буруугаа "чихлээ". Харин TRQ ...

Ч.Болортуяа
2014 оны 3 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Ерөнхий сайдын 30 минут уулзалт, 2014.3.27

Ерөнхий сайдын 30 минут уулзалт ээлжит ёсоор өнөөдөр боллоо. 

Монголын эдийн засаг, гадаадын хөрөнгө оруулалтын орчинд хамгийн чухал нөлөө үзүүлж байгаа "Оюу Толгой"-н талаар өчигдөр "Туркоис Хилл" (TRQ) ажлаа тайлагнахын сацуу далд уурхайн санхүүжилт хойшлох төлөвтэй байгаа талаар мэдээлсэн. Тэд үүнийгээ "Хоёр талын хооронд үүсээд буй маргаантай асуудлыг шийдэхээр хэлэлцээр хийж байгаа ч хөрөнгө оруулалтын зардлын тал дээр нэгдсэн байр сууринд хүрч чадахгүй байна" хэмээн тайлбарласан. 

Харин энэ талаар өнөөдөр Ерөнхий сайдаас iKon.mn асуухад "Оюу Толгойн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлье гэсэн байр суурь дээр байгаа. Өнөөдөр ч ийм байр суурьтай байна. Гүний уурхайгаа ашиглая л гэж байгаа. Дэлхийн эдийн засгийн байдал сайн биш байгаатай холбогдуулаад манай түнш, хамтрагч маань хөрөнгө оруулахад төдийлөн яарахгүй байгаа юм. Монгол Улсын Засгийн газраас болоод саатаж байгаа зүйл байхгүй. Бид нээлттэй байгаа" гэлээ. 

"Дэлхийн эдийн засгийн байдал сайн биш байгаатай холбогдуулаад манай түнш, хамтрагч маань хөрөнгө оруулахад төдийлөн яарахгүй байгаа юм" Н.АЛТАНХУЯГ

Ноён Н.Алтанхуягийн ярьснаар хоёр тал ойлголцсон. Харин TRQ дэлхийн эдийн засгийн таагүй байдлаас үүдэж далд уурхайд санхүүжилт хийхээ хойшлуулж байгаа гэж ойлгож болохоор байна. 

Хэрвээ ОТ-н далд уурхайн санхүүжилт энэ оны эхний улиралд багтаж хийгдвэл манай улсын эдийн засагт томоохон нөлөө үзүүлэх боломжтой байлаа. Тодруулбал, ОТ оны өмнө энэ жилийн нийт зардал 1.2 тэрбум ам.доллар байх ба үүний дийлэнх нь далд уурхайн хөрөнгө оруулалтанд зарцуулагдана гэж байсан.

Түүнээс гадна ОТ-н хувьцаа өсвөл Монголыг ажиглаж байгаа гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэж зогсолтод ороод байгаа бусад хөрөнгө оруулалтууд эргэн сэргэх магадлалтай. 

Гэхдээ ингэлээ гээд ОТ-н далд уурхайг яаралтай ажиллуулахыг ЗГ-аас шаардах боломжгүй. Яагаад гэхээр энэ уурхайг ашиглаж эхлэхийг Монголын тал хүлээн зөвшөөрвөл бидний ногдол ашиг авах хугацаа тодорхой хэдэн жилээр хойшлогдох эрсдэл бий болоод байгаа билээ.