Уншиж байна ...

Olula сургуулийн анхны төгсөгчид дэлхийн 50 сургуулиас 12 тэрбум төгрөгийн тэтгэлэг авлаа

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 4 сарын 18
Сурталчилгаа

Эерэг өөрчлөлтийг түүчээлж дэлхийн иргэдийг бэлтгэх алсын хараатай, технологийн шийдлүүдийг нэвтрүүлэгч, идэвхтэй суралцах арга барил, төсөл суурьтай сургалтын аргачлалаар үйл ажиллагаагаа явуулдаг TomYo Education танд илүү ойртож, хотын төвд Olula School нэртэй шинэ сургуулийн үйл ажиллагаа жил хүрэхгүйн өмнө эхлүүлж байсан билээ.

Хотын төвийн Олула ТомЁ сургууль нь өмнөх сургуулийн адил TomYo хөтөлбөрийг хэрэгжүүлж буй бөгөөд байршлын хувьд тантай илүү ойртож буйгаараа давуу талтай юм.

Тэтгэлэгт тэнцсэн зарим төгсөгчид

Өмнөх сургуулийнхаа туршлага, хөтөлбөр, заах арга барилаар богино хугацаанд анхны төгсөгчид нь бахархам амжилт гаргаад байна. Нийтдээ дэлхийн өнцөг булан бүрээс 47 сургуулийн 12,140,600,241 төгрөгтэй тэнцэх хэмжээний тэтгэлгийг анхны төгсөгчид нь аваад байна. Уг амжилтын гол суурь нь Олула сургуулийн менторшип хөтөлбөр, ганцаарчилсан карьер чиглүүлгийн үйлчилгээ, мөн дэлхийн сургуулиудад системтэй бэлтгэх арга барил юм гэж онцолжээ.

МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн хичээлийн байрны чанх ар талд байрлах Olula School by TomYo нь нийт 500 хүүхдийн багтаамжтай. 2024/25 оны хичээлийн жилийн Олула сургуулийн нэгдүгээр ангийн бүртгэл аль хэдийнээ дүүрсэн ба харин 2-12 ангидаа суудал дүүргэх зорилгоор шинэ сурагчдыг сонгон шалгаруулж авах юм.

Элсэлтийн шалгалтын бүртгэлийн хугацаа энэ 4-р сарын 20-ныг дуустал үргэлжлэх бөгөөд урьдчилсан бүртгэлийг olula.edu.mn линкээр мөн сургуулийн албан ёсны фэйсбүүк хуудсаар дамжуулан авч байна.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг сургуулийн утас 77020606 болон фэйсбүүк хуудас-наас дэлгэрэнгүй аваарай.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.