Уншиж байна ...

Э.Билэгт: Энэ жил олон улсын тэмцээн уралдаанд нийт ₮14 орчим тэрбумыг төсөвлөж өгсөн

П.Зоригт, IKON.MN
2024 оны 4 сарын 3
iKon.MN
Зураг зураг

2024 оны Парисын олимпын бэлтгэл ажлын талаар Биеийн тамир, спортын улсын хорооны Үндэсний шигшээ багийн бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Э.Билэгт дараах мэдээллийг өгөв. 

Тэрбээр "Өмнө нь Токиогийн олимпод найман төрөлд 43 тамирчин оролцож байсан. Түүнчлэн цагаан хуудсыг тооцвол 10 төрөлд оролцсон байна. 

Энэ жилийн Парисын олимпод шинээр нэмэгдсэн төрөл гэхээс илүү сүүлийн олимптойгоо харьцуулж байгаа. Өнгөрсөн олимпод дугуйн төрөл оролцоогүй.

Бид пара бочигийн төрөлд эрх авахаар ажиллаж, эрхийн оноо цуглуулах тэмцээндээ оролцож байна.

Энэ жил олон улсын тэмцээн уралдаанд нийт 14 орчим тэрбум төгрөгийг үндэсний 25 шигшээ багийн төрлүүддээ төсөвлөж өгсөн.

Өмнөх олимпын жилтэй харьцуулахад улсын төсөвт олимпын эрхийн тэмцээнд бэлдэж байгаа зардал харьцангуй өндөр тавигдсан. Тиймээс ямар нэгэн гачигдал дутагдал гарахгүй байх гэж найдаж байна" хэмээн хэллээ.