Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/02-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Эрдэнэбат: Жагсаалтаас хамгийн олон санал авсан нь сонгогдоно гэвэл жижиг намуудын боломж багасна

А.Ням-Өлзий, iKon.mn
2019 оны 12 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбатаас Сонгуулийн хуулийн талаар тодрууллаа. 

Тэрбээр ”Сонгуулийн тогтолцоон дээр АН холимог тогтолцоотой байх ёстой гэдэг байр суурин дээрээ байгаа. Үүнийг оруулах боломж байгаа бол бид дэмжинэ. 

Гэхдээ сурталчилгааны арга хэлбэр дээр онцгой анхаарах ёстой. Сурталчилгааны хугацаа туламдуу байсан. Энэ нь шинээр нэр дэвшигчдэд хүнд тусч байгаа. Сонгуулийн сурталчилгааны хугацааг нэмэгдүүлэх шаардлагатай. Шинээр нэр дэвшигчид өөрсдийгөө таниулах хугацаа хэрэгтэй. Тиймээс 25 хүртэл хоног сурталчилгааг явуулах дээр санал тавьж байгаа. 

Мөн тооллогын асуудал байна. Цахим тооллого явуулна. Ингэхдээ одоогийн зарчмаар 50 хувийн давхар тооллого байгаа. Үүнийг хэрэгжүүлнэ гэж бодож байгаа.  Нөгөө талаар цахим сурталчилгааны асуудал яригдаж байна. Цахим сурталчилгааг бүрэн хаах нь зөв үү буруу юу гэдгийг бодолцох хэрэгтэй. Ямартай ч сонгууль шударга, будилаангүй явуулна гэж үзэж байгаа. 

Сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж, жагсаалтьн 26 дээр улс нэг тойрог болно гэвэл жижиг намуудад харшилтай. 26-г ямар зарчмаар сонгох вэ гэдэг нь хамгийн анхаарал татах асуудал болох байх. Нам бүр 26 хүн нэр дэвшүүлээд нийт 200 гаруй хүн жагсаалтад орлоо гэхэд энэ 260 гаруй хүнээс хамгийн олон санал авсан нь сонгогдоно гэвэл жижиг намуудад боломж маш багасна. Энэ парламентад олон намын төлөөллийг бий болгох ёстой. Энэ бол нээлттэй, сонгодог парламентын зарчим. Тиймээс  ч АН холимог тогтолцооны талаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гээд унасан.